1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Баян-Өлгий аймагт цас орж, Ховд, Говь-Алтай аймгуудын нутгаар шороон шуурга шуурсан. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас орно. Салхи нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос 7-12 м/с, зарим газраар 15-17 м/с хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 5-10 градус, говийн бүс нутгийн баруун хэсгээр 22-27 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн зүүн хэсгээр 19-24 градус, бусад нутгаар 13-18 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос 7-12 м/с. 14-16 градус дулаан байна.
Төлөв байдал: 14-нд нутгийн зарим газраар, 15, 16-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 17-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр хур тунадас орно. Салхи 14-нд говь, талын нутгаар, 16-17-нд нутгийн баруун хагаст 14-16 м/с хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 14-нд нутгийн зүүн хагаст, 17-нд нутгийн баруун хагаст сэрүүн байна. Бусад хугацаанд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 11-16 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 7-12 градус, өдөртөө 20-25 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 15-20 градус дулаан байна.
2. Гал түймэр:
– ААН, байгууллагын өмчид гарсан: Нийслэлийн Баянгол дүүргийн 20 дугаар хороо, “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-ын асфальтны үйлдвэрт гал гарч байна гэсэн дуудлагыг 05.12-ны өдрийн 18:12 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн алба хаагчид 10 км замыг туулан 18:21 цагт очиход 20 тонны багтаамжтай битум хайлуулах тогоонд гал гарч шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.
– Хувийн өмчид гарсан:Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Хайрханы 6 дугаар гудамжинд хураалттай мод /палка/ шатаж байна гэсэн дуудлагыг 05.12-ны өдрийн 11:03 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид 4 км замыг туулан 11:08 цагт очиход иргэн Б-ийн хашаанд хураалттай мод /палка/ шатаж байсныг 34 минут ажиллаж унтраасан.
Төв аймгийн Зуунмод сумын Зүүндэлгэр багийн 15 дугаар гудамжинд өвс шатаж байна гэсэн дуудлагыг 05.12-ны өдрийн 14:50 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 24 дүгээр ангийн алба хаагчид 5 км замыг туулан 14:56 цагт голомтод очиход иргэн Д-ын хураалттай өвс шатаж байсныг 3 минут ажиллаж унтраасан.
Төв аймгийн Зуунмод сумын Дэнж багийн 1А гудамжинд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 05.12-ны өдрийн 15:02 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 24 дүгээр ангийн алба хаагчид 3 км замыг туулан 15:06 цагт очиход иргэн Э-ын 5 ханатай 1 гэр, 4х4 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг 43 минут ажиллаж унтраасан.
Өвөрхангай аймгийн Тарагт сумын Их булаг багийн “Есөнбулаг” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 18 км-т, сумын төвөөс зүүн зүгт 50 км-т/ Малын хашааны саравч шатаж байна гэсэн дуудлагыг 05.12-ны өдрийн 19:35 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн алба хаагчид 18 км замыг туулан 19:52 цагт очиход малчин Б-ийн 16х6 метрийн хэмжээтэй малын хашааны саравч, өвс шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Дунд Нарангийн 2 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 05.12-ны өдрийн 22:05 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 1 км замыг туулан 22:20 цагт очиход иргэн Г-ын 5 ханатай гэр шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.
3. Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:
Усны осол: Ховд аймгийн Булган сумын Алагтолгой багийн “Өрүүгийн-Ам” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 466 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 66 км-т/ “Булган” голын усны түвшин нэмэгдэж малчин Э-ийн гэр голын усанд боогдсон тухай дуудлагыг 05.12-ны өдрийн 11:20 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Булган сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 38 дугаар ангийн алба хаагчид 66 км замыг туулан 12:00 цагт очиж, иргэн Б /64 настай, эрэгтэй/, А/31 настай, эрэгтэй/, 1 гэрийг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлсэн.
Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Гонир багийн 5 дугаар хэсгийн “Бургасан тохой” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 174 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 4.5 км-т/ Бага насны 2 хүүхэд “Хараа” голын эрэг дээр тоглож байгаад 1 хүүхэд голд осолдсон тухай дуудлагыг 05.12-ны өдрийн 17:52 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Баянгол сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр анги, Мандал сумын Цагдаагийн хэлтэс, Эрүүл мэндийн төвийн ажилтнууд эрэн хайх хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 21:45 цагт осолдсон гараас 4.5 км-ээс Г /5 настай, эрэгтэй/-ын цогцсыг олж, тус сумын Цагдаагийн хэлтсийн мөрдөгчид шилжүүлж өгсөн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР