Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад НҮБ-ын мандаттай Энхийг дэмжих ажиллагаанд Онцгой байдлын албанаас 2 дугаар ээлжинд үүрэг гүйцэтгээд ирсэн албан хаагчдыг Онцгой байдлын ерөнхий газрын удирдлагууд хүлээн авч уулзлаа.
Энхийг сахиулах ажиллагаанд амжилт гаргаж албан үүргээ сайн гүйцэтгэсэн 7 албан хаагчийг хугацаанаас өмнө ахлагч, ахлах ахлагч цолоор, 23 алба хаагчийг Онцгой байдлын албаны төлөө 1, 2, 3 дугаар зэргийн тэмдэгээр, 8 алба хаагчийг цалингийн 1 сар 20 хувиар, 2 сар 20 хувиар нэмэн тус тус шагнаж урамшууллаа.
Дашрамд дурдахад Онцгой байдлын албанаас 90 гаран албан хаагч энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцоод байгаа юм.