Улсын Онцгой Комиссын шийдвэрээр өнөөдрөөс буюу 15-аас эхлэн дараах дөрвөн төрлийн үйл ажиллагааг нээж байна. Тодруулбал:
· Кофе шопыг танхимдаа 50 хувийн дүүргэлттэй,
· Бүх төрлийн сургалтыг 10 хүртэлх хүнтэй,
· Чийрэгжүүлэх төвүүдийг /Фитнес, заал/,
· Бассейнүүдийг 50 хувийн дүүргэлттэй нээхээр боллоо.
Үйл ажиллагаагаа нээж байгаа үйлчилгээний газрууд вакцины бүрэн тунд хамрагдаад 14 хоносон иргэдэд үйлчлүүлэх зохицуулалттай байх юм. Нийслэл хотод вакцинд хамрагдах ёстой хүмүүсийн 95 хувь нь эхний тунд, 52 хувь нь давтан тунд хамрагдаад байгаа учраас тэдгээр иргэддээ үйлчилгээ нээж байна гэж Засгийн газрын хэвллэ мэдээллийн албанаас мэдээллээ.