Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Ховд аймгийн нутгаар шороон шуурга шуурсан. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр:   Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруунаас 6-11 м/с. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Байдраг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 14-19 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 24-29 градус, бусад нутгаар 20-25 градус дулаан байна.

Улаанбаатар хотод:  Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас 6-11 м/с. 21-23 градус дулаан байна.

Төлөв байдал: 18-нд нутгийн зарим газраар, 19-нд нутгийн хойд хэсгээр, 20-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 21-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо, нойтон цас орно. Салхи 20-нд нутгийн баруун хагаст, 21-нд ихэнх нутгаар 18-20 м/с хүртэл ширүүсэж, шороон шуурна шуурна. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 14-19 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна. 20-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 21-нд нутгийн баруун хагаст эрс сэрүүснэ.

2. Гал түймэр:

– Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Нэхмэлийн шарын 18 дугаар байранд гал гарч байна гэсэн дуудлагыг 05.16-ны өдрийн 22:26 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид 1.5 км замыг туулан 22:30 цагт очиход иргэн А-ийн 2 өрөө байр, эд хогшлийн хамт шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан. Утаажилтын бүсээс 2 иргэнийг гаргасан.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Бэлхийн Цуурайтын-Амны зуслангийн задгайд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 05.17-ны өдрийн 00:23 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 11.5 км замыг туулан 00:38 цагт очиход иргэн Г-ын 8×10 метрийн хэмжээтэй модон байшин, эд хогшлын хамт шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.

3. Ой, хээрийн түймэр:

– Ой, хээрийн түймэр: Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буурагчин багийн “Нам даваа” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 123 км-т, сумын төвөөс баруун зүгт 25 км-т/ ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 05.15-ны өдрийн 12:40 цагт хүлээн авсан. ТТус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар анги, Эрэн хайх, аврах анги, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар анги, Хонгор сум дахь Цагдаагийн хэсгийн хэсгийн алба хаагчид, орон нутгийн иргэд ажиллаж, 05.16-ны өдрийн 06:15 цагт цурамд оруулж, мөн өдрийн 14:20 цагт ой, хээрийн гал түймрийг унтрааж, тус сумын Байгаль орчны улсын хяналтын байцаагчид хүлээлгэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top