Сонсогчид офицерын бүрэлдэхүүнд элсэн орлоо

DSC9432.jpg

ДХИС-ийн Онцгой байдлын сургуулийг “Онцгой байдал-гамшгаас хамгаалах алба” мэргэжлийг эзэмшсэн сонсогчид өнөөдөр диплом, энгэрийн тэмдгээ гардан авч, Онцгой байдлын байгууллагын офицерийн бүрэлдэхүүнд элсэн орлоо.

Онцгой байдлын сургуулийг 2017-2021 онд нийт 25 сонсогч  суралцан төгсөж байна.  

Энэ жилийн төгсөгчид нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн магадлан итгэмжлэгдсэн хөтөлбөрийг эзэмшин төгсөж байгаагаараа онцлог юм.

Дашрамд дурадахад  “Онцгой байдал-гамшгаас хамгаалах алба” бакалаврын хөтөлбөр энэ онд  магадлан итгэмжлэгдэж, гэрчилгээгээ гардсан билээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top