Анги, салбаруудын үйл ажиллагаатай танилцав

J1A3390.jpg

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян нийслэлийн хүрээний Онцгой байдлын байгууллагын анги, салбаруудад ажиллаж байна.

 Ажиллах үеэрээ байгууллагын бүтээн байгуулалтын ажилтай танилцан, алба хаагчидтай уулзалт хийн, санал сэтгэгдлийг нь сонссон юм.

Хошууч генерал Г.Ариунбуян, өөрсдийн ажиллаж, амьдрах  орчин, нөхцлөө сайжруулахад идэвхи, санаачлагатай ажиллаж, дотоод нөөц бололцоогоо дайчлан ажлын байрны тохижилт, өнгө үзэмжийг сайжруулахад анхаарч ажиллаж байгаад талархал илэрхийлж, ажлын амжилт хүслээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top