Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1. Эрэн хайх, аврах ажиллагаа

Ус, цас, шаварт саатсан: Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Тээл багийн нутаг “Олон голын бэлчир” гэдэг газар /Сумын төвөөс баруун урд зүгт 30 км-т/ иргэн Б 50-62 ХӨВ улсын дугаартай, “Исүзү” загварын ачааны автомашинтай мөсөн дээгүүр зорчиж яваад цөмөрч суусан тухай дуудлагыг 2016.01.21-ний өдрийн 12:02 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 3 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 2016.01.21-ний өдрийн 18:44 цагт татан  гаргасан.

Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай багийн нутаг “Уул-Алтайт” гэдэг газар Алтайтын голд /Аймгийн төвөөс баруун хойд зүгт 150 км-т/ иргэн Э 14-71 ОРА улсын дугаартай, “Портер” загварын автомашинтай мөсөн дээгүүр зорчиж яваад цөмөрч 4 дугуй нь  далд орчихоод гаргаж дийлэхгүй байна гэсэн дуудлагыг 2016.01.21-ний өдрийн 04:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 4 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 2016.01.21-ний өдрийн 16:15 цагт татан гаргасан. /Голын өргөн 60 метр. Машин эргээсээ 20 метр зайтай, мөсний зузаан 40 см орчим/.

Дорноговь аймгийн Айраг сумын Цагаандөрвөлж багийн эмнэлгийн түргэний эмч Э / 40 настай, эмэгтэй/  жолооч  Э / 57 настай, эрэгтэй/ нар 02-29 ДГА улсын дугаартай УАЗ-469 загварын автомашинтай “Самартай”, “Овоот хар дэл” гэдэг газруудад дуудлаганд явж байгаад цасанд суусан тухай мэдээллийг 2016.01.20-ны өдрийн 22:35 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 14 албан хаагч, 2 автомашин, орон нутгийн 2 иргэн, нийт 16 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2016.01.21-ний өдрийн 13:25 цагт Нарт багийн “Далд” гэдэг газраас цасанд суусан байсныг татан гаргаж, сумын төврүү явуулсан.

Төв аймгийн Баян сум, Өгөөмөр гэдэг газар /Багануур дүүргээс баруун урд зүгт 20 орчим км-т/ иргэн Э-гийн 08-12 УНК улсын дугаартай “Ниссан” загварын автомашин цасанд суусан байна гэсэн дуудлагыг 2016.01.21-ний өдрийн 23:05 цагт хүлээн авч Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 4 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, татан  гаргасан.     

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Наран багийн нутаг Дөтийн даваанд /Аймгийн төвөөс урд зүгт 25 км-т/ иргэн Ч, Ц нар 31-95 ГАА, 81-02 ГАА улсын дугаартай УАЗ-469 загварын автомашинуудтай, бензин дууссан, машин эвдэрсэн тусламж үзүүлнэ үү гэсэн хүсэлтийг 2016.01.21-ний өдрийн 17:15 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 4 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 2016.01.21-ний өдрийн 23:50 цагт автомашинуудыг газар дээр нь орхиж, 11 иргэнийг аймгийн төвд тээвэрлэн авч ирсэн.

2. Аюулт үзэгдлийн талаар:

Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын оршин суугч Б-ын 1 үхэр 2016.01.12-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсныг булж устган, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2016.01.13-ны өдрийн 546 дугаар хариугаар “Цусан халдвар” өвчин болох нь;

Булган  аймгийн Баяннуур сумын Шар тал багийн “Өөлд” гэдэг газар малчин Д-ын 1 үхэр 2016.01.07-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсныг устган, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2016.01.13-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын Чандмань хайрхан багийн “Бавгар” гэдэг газар өвөлжиж байгаа малчин Б-гийн  нохой 2016.01.11-ний өдөр тодорхой бус шалтгаанаар үхсэнийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д  шинжлүүлэхэд 2016.01.13-ны өдрийн 269 дүгээр хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Хөвсгөл  аймгийн Их-Уул сумын Шивлэг багийн “Хавчигийн-Анга” гэдэг газар малчин Б-гийн 2 үхэр 2016.01.11-13-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсныг устган, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2016.01.15-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Говь-Алтай аймгийн Шарга сумын Баянгол багийн “Сухайн булан” гэдэг газар малчин Т-гийн 1 тэмээ 2016.01.11-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2016.01.12-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Баян-Өлгий аймгийн Бугат сумын 1 дүгээр багийн “Тогта” гэдэг газар малчин Б-ын 4 үхэр 2016.01.17-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг тусгаарлан, дээж авч УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2016.01.20-ны өдрийн 168 дугаар хариугаар “Шүлхий” өвчин болох нь тус тус тогтоогдсон.

3. Объектын гал түймэр: 

Нийслэлд гал түймрийн 3, зөрчлийн 4, орон нутагт гал түймрийн 2, зөрчлийн 1 дуудлагатай байлаа.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.01.21-ний өдрийн 17:31 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 10 дугаар ангийн 8 албан хаагч,

Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.01.21-ний өдрийн 18:27 цагт хүлээн авч Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 албан хаагч, 

Сонгинохайрхан дүүргийн 1 хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.01.21-ний өдрийн 02:15 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 26 дугаар ангийн 8 албан хаагч,

Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг, Зэвсэгт хүчний 327-р ангийн гадна иргэн Г-ын 64-27 ДОР улсын дугаартай “Тоёото аллион” загварын суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.01.21-ний өдрийн 08:08 цагт хүлээн авч Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 52 дугаар ангийн 6 албан хаагч,

Хэнтий аймгийн Хэрлэн суманд иргэн Г-ийн 42-47 ХЭА улсын дугаартай “Бонго” загварын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.01.21-ний өдрийн 08:36 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 32 дугаар ангийн 5 албан хаагч ажиллаж тус тус унтраасан.

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top