“Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээг Монгол Улсад хэрэгжүүлэх дунд хугацааны стратеги”-ийг хэрэгжүүлэх төлөвлөгөөг батлууллаа

UNDSEN1-6wp002rf41xlxr2t9bxpa9f750qsgesk8ea9jpb15xc-6xfxly1lfo3pzykta12r6rxwwnxq4dk8z2nzstkyh4w-6ynluejx29j40lt5ar0titihhqxb636jq00fplencxs.jpg

    Монгол Улсын Шадар сайдын 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 54 дүгээр тушаалаар “Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээг Монгол Улсад хэрэгжүүлэх дунд хугацааны стратегийг хэрэгжүүлэх 2021-2025 оны II үе шатны арга хэмжээний төлөвлөгөө”-г батлууллаа.

 Гамшгийн эрсдэлийг бууруулах Дэлхийн III бага хурлаас “Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээ 2015-2030” баримт бичгийг НҮБ-ын гишүүн 187 улс санал нэгтэй баталж, тус баримт бичигт дэвшүүлсэн 7 зорилт, үйл ажиллагааны 4 тэргүүлэх чиглэлийг үндэсний хууль тогтоомжид нийцүүлэн улсын чадавх, нөөц бололцоонд тулгуурлан хэрэгжүүлэхээр үүрэг амлалт авсан.

Энэ хүрээнд Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 355 дугаар тогтоолоор “Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээг Монгол Улсад хэрэгжүүлэх дунд хугацааны стратеги”-ийг батлуулж, 3 үе шаттайгаар хэрэгжүүлж байна.

Монгол Улсын Шадар сайдын 2018 оны 23 дугаар тушаалаар батлагдсан дунд хугацааны стратегийн эхний үе шатанд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний хэрэгжилт 2020 онд дуусгавар болж, 94,7 хувьтай дүгнэгдсэн байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top