Алба хаагч бүрийн оролцоог нэмэгдүүлж хамтран ажиллана

J1A1647-1024x683-1.jpg

Нийслэлийн Онцгой байдлын газрын даргын тушаалаар эмэгтэй алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, албаны хөгжил, бүтцийн нэгжүүдийн үйл ажиллагаанд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, эмэгтэйчүүдийн дуу хоолойг сонсох, тулгамдаж буй асуудлыг шийдвэр гаргах түвшинд хүргэх зорилготой орон тооны бус “Эмэгтэйчүүдийн зөвлөл”-ийг байгууллаа.

Зөвлөл байгуулагдсанаас нэг алба хаагчийн ар гэрт 500 мянган төгрөгийн мөнгөн тусламжийг эмчилгээний зардалд нэмэр хандив болгон хүлээлгэн өгсөн.

Цаашид олон үйл ажиллагаа зохион байгуулж, алба хаагч бүрийн оролцоог нэмэгдүүлж хамтран ажиллахаар төлөвлөгөө боловсруулан ажиллаж байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top