АЮУЛТ ҮЗЭГДЭЛ, ОСЛЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН МЭДЭЭ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Баян-Өлгий, Увс аймгуудын нутгаар бороо орж, Завхан, Ховд аймгуудын нутгаар шороон шуурга шуурсан. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй, бороо орохгүй. Салхи нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруунаас 6-11 м/с, нутгийн зарим газраар 15-17 м/с хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Дархадын хотгор болон Хэнтэйн уулархаг нутаг, Хэрлэн, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 11-16 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор 27-32 градус, Алтайн уулархаг нутаг, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнодын тал нутгаар 21-26 градус, бусад нутгаар 15-20 градус дулаан байна.Улаанбаатар хотод: Үүлшинэ. Бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж 5-10 м/с, зарим үед 13-15 м/с хүрч ширүүснэ. 12-14 градус дулаан байна.

Төлөв байдал: 30-нд баруун болон говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 31-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 6-р сарын 1-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 2-нд нутгийн зүүн хагаст бороо, уулархаг нутгаар нойтон цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд Алтайн салбар уулс болон говь, тал, хээрийн нутгаар 15-17 м/с хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 30-нд нутгийн хойд хэсгээр, 31-нээс ихэнх нутгаар сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 6-11 градус, өдөртөө 18-23 градус, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 12-17 градус дулаан байна. 30-наас 31-нд шилжих шөнө төвийн аймгуудын нутгийн газар тариалангийн нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрнэ.

2. Гал түймэр:

Объектын түймэр – Хувийн өмчид гарсан: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг. 11 дүгээр хороо, “МТ” ШТС-ын урд автозамын зорчих хэсэгт автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 05.28-ны өдрийн 07:21 цагт хүлээн авсан.

Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан 07:24 цагт очиход иргэн Б-ийн “Тоёота Витз” загварын суудлын автомашины хөдөлгүүрийн хэсэг шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг. 1 дүгээр хороо, Толгойтын 127 дугаар гудамжны 55 тоотод байшин шатаж байна гэсэн дуудлагыг 05.28-ны өдрийн 10:39 цагт хүлээн авсан.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 9.5 км замыг туулан 10:50 цагт очиход иргэн Б-ийн 7×8 метрийн хэмжээтэй байшингийн тааз, дээврийн хэсэг шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан. 

Улаанбаатар хот, Багануур дүүрэг. 5 дугаар хороо, Зооноз өвчин судлалын төвийн гадна зогсоолд автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 05.28-ны өдрийн 12:32 цагт хүлээн авсан. 

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн алба хаагчид 5 км замыг туулан 12:37 цагт очиход иргэн Н-ын “Приус-20” загварын суудлын автомашин шатаж байсныг 4 минут ажиллаж унтраасан.

3.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:  

Цас шаварт суусан: Завхан аймаг, Тэс сум. Дооно багийн “Дэрст” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 310 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 10 км-т/ автомашин шаварт суусан тухай дуудлагыг 05.29-ний өдрийн 01:15 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Тэс сум дахь Гал түймэр унтраах, аврах 57 дугаар ангийн алба хаагчид 10 км замыг туулан 01:30 цагт очиход Дорнод аймгаас Увс аймгийн Баруунтуруун сумын чиглэлд жолооч А-ийн жолоодож явсан “Ирино” загварын том оврын ачааны автомашин шаварт суусан байсныг татан гаргасан.

Завхан аймаг, Алдархаан сум. Богдын гол багийн “Яргайтын-Амны Хэцүү хясааны гарам” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 40 км-т, сумын төвөөс зүүн зүгт 70 км-т 7 зорчигчтой автомашин голд суусан тухай дуудлагыг 05.28-ны өдрийн 14:00 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 40 км замыг туулан 14:50 цагт очиход “Богдын гол”-д жолооч Г-ын жолоодож явсан “Ланд круйзер 100” загварын суудлын автомашин болон 5 хүүхэд, 2 том хүнийг аюулгүй газарт эсэн мэнд гаргасан.

Баян-Өлгий аймаг, Цэнгэл сум. 8 дугаар багийн “Партизан” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 80 км-т, сумын төвөөс зүүн зүгт 10 км-т/ “Ховд” голын усны түвшин нэмэгдэж 2 хүн, 2 үхэртэй голоор гарч чадахгүй байна гэсэн дуудлагыг 05.28-ны өдрийн 15:20 цагт хүлээж авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Цэнгэл сум дахь Гал түймэр унтраах, аврах 71 дүгээр ангийн алба хаагчид 10 км замыг туулан 15:35 цагт очиход тус аймгийн харьяат иргэн Т /60 настай, эрэгтэй/, Н /30 настай, эрэгтэй/, 2 үхрийг аюулгүй газарт гаргасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР  

scroll to top