Байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, дэмжин ажиллахаа илэрхийллээ

DSC_0408-Small.jpg

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, аймгийн Засаг дарга А.Ишдорж нарын  газрын үндсэн үйл ажиллагаа, бүтээн байгуулалт, алба хаагчдын ажиллах орчин нөхцөл, үйл ажиллагаанд ашиглагдаж байгаа техник хэрэгсэлтэй танилцлаа.

Энэ үеэр Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа Д.Одонбаяр сүүлийн жилүүдэд орон нутгийн хэмжээнд Гамшгаас хамгаалах хууль тогтоомж, төрийн бодлогыг хэрэгжүүлэх, гамшгаас хамгаалах үйл ажиллагааг зохион байгуулж буй ажлын талаар болон цаашид алба хаагчдын нийгмийн баталгаа, ажиллах орчин нөхцөлийг сайжруулахад чиглэсэн ажлын саналуудаа танилцуулсан юм.

Уулзалтын төгсгөлд Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн  “Иргэд, олон нийтийг гамшгаас хамгаалах, болзошгүй гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, орон нутгийн хэмжээнд гамшгийн эрсдэлийг бууруулах үндсэн чиг үүргээ нэр төртэй биелүүлж байгаа алба хаагч нарт талархал илэрхийлэн, алба хаагчдын нийгмийн баталгаа, ажиллах орчин нөхцлийг сайжруулахад онцгой анхаарч, дэмжин ажиллахаа илэрхийллээ” гэж Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top