Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газраас алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, бэлтгэл, бэлэн байдлыг хангах, хууль, эрх зүйн мэдлэг ур чадварыг нэмэгдүүлэх, дадлага, эзэмшүүлэх, сахилга, хариуцлагыг сайжруулах зорилгоор сургалт, дадлагыг зохион байгууллаа.
Сургалтад Гал түймэр унтраах, аврах 12, 45 дугаар ангийн салааны захирагч, Эрэн хайх, аврах салбарын аврах бүлгийн дарга, шуурхай удирдлагын операторууд хамрагдлаа.
Танхимын болон хээрийн дадлага сургуулилалтын 17 төрлөөр зохион байгуулагдсан тус дадлага сургууль нь алба хаагчдын мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлсэн үр дүнтэй сургалт болсноороо онцлог юм гэж Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.