Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан УОК-ын Шуурхай штабт ажиллаж, цар тахлын нөхцөл байдал, хариу арга хэмжээний явц болон вакцинжуулалтын талаар мэдээлэл сонслоо.
Энэ үеэр маргааш болох Eрөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын үеэр аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хороодод халдвар хамгааллын дэглэмийг сайтар мөрдүүлэх, санал авах байранд ариутгал халдваргүйжүүлэлтийг цаг тутамд хийж, тогтмол хугацаанд агаар сэлгэх, хүн хоорондын зайг бариулах зэргээр сонгогчдыг эрсдэлд оруулахгүй байхад онцгой анхаарал хандуулж ажиллахыг холбогдох албаныханд үүрэг болголоо гэж УОК-ын шуурхай штабаас мэдээллээ.