Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Ховд аймагт бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр:  Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс 7-12 м/с, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүсэж, шороон шуурга шуурна. Монгол-Алтайн уулархаг нутгаар 11-16 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр 18-23 градус, Орхон-Сэлэнгийн сав газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 28-33 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Үдээс хойш бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун өмнөөс 6-11 м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ. 25-27 градус дулаан байна.

Төлөв байдал: 11-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 12-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 13-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 14-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд 6-11 м/с, борооны өмнө түр зуур ширүүсэж, шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 16-21 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 30-35 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна.

2. Гал түймэр:

– Хувийн өмчид гарсан: Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн 4 дүгээр гудамжинд байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 06.09-ний өдрийн 11:33 цагт хүлээн авсан. Байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 06.09-ний өдрийн 11:33 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 56 дугаар ангийн алба хаагчид 1 км замыг туулан 11:35 цагт очиход иргэн Б-ийн байшингийн дээвэр шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

Дорноговь аймгийн Сайншанд сумын 7 дугаар багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 06.09-ний өдрийн 12:24 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн алба хаагчид 4.5 км замыг туулан 12:28 цагт очиход иргэн Г-ийн “Тансаг зоог” цайны газрын гал тогооны хэсгийн тааз шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан. 

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Чулуутын 3 дугаар гудамжинд айлаас утаа гарч байна гэсэн дуудлагыг 06.09-ны өдрийн 18:31 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан 18:35 цагт очиход иргэн Б-ийн 5 ханатай гэр шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан. 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Шарга морьтын 3 буудлын задгайд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 06.09-ний өдрийн 19:49 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн алба хаагчид 3.5 км замыг туулан 19:55 цагт очиход иргэн А-ийн 8×14 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 50 минут, хүч нэмэгдүүлж Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 12.5 км замыг туулан 20:14 цагт очиж 10 минут тус тус ажиллаж унтраасан.

3.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Усны осол: Ховд аймгийн Мянгад сумын Чацарганат багийн “Цоохор харгана” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 28 км-т/ Иргэн Ц нь 06.02-ны өдрийн 00:30 цагт гэрээсээ явганаар гарч яваад “Ховд” голын усанд осолдсон байж болзошгүй тухай дуудлагыг мөн өдрийн 09:12 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлэг, Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлэг, Увс аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, тус сум дахь Цагдаагийн хэсгийн алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, орон нутгийн иргэд 06.09-ний өдрийн 07:00 цагаас иргэн Ц /48 настай, эмэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг зохион байгууллаа. 06.09-ний өдрийн байдлаар тус сумын Чацарганат багийн “Цоохор харгана” гэдэг газраас Баянхошуу багийн “Мянгадын гүүр” гэдэг газар хүртэл “Ховд” голын усаар 50 км-т завиар урсаж, 3-5 метрийн гүнд 12 удаагийн шумбалт шумбалт хийж, голын эрэг дагуу 50 км-ын тойрогт явганаар болон морьтой эрэн хайх хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 23:35 цагт түр зогсоосон. 06.10-ны өдрийн 07:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн. Голын усны түвшин 20-30 см нэмэгдэж голын эргээс хальж дэлгэсэн байдалтай байна.

  Бусад төрлийн осол: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, “Витсамо”-ийн үйлдвэрийн хойно “Улиастайн гол”-д автомашин живж байна дотор нь 2 хүүхэд 1 том хүн байна гэсэн дуудлагыг 06.09-ний өдрийн 23:25 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах анги-105-ын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 16 км замыг туулан 23:55 цагт очиход Баянгол дүүргийн 17 дугаар хорооны харьяат иргэн Г/28 настай, эрэгтэй/ “Улиастайн гол”-ыг “Ланд круйзер-200” загварын суудлын автомашин /3 зорчигчтой/ гатлахдаа суусан байсан тул иргэн О/28 настай, эмэгтэй/, Б /6 настай, эмэгтэй/, М/4 настай, эмэгтэй/ нарыг завиар зөөвөрлөн гаргаж, автомашиныг татаж гаргасан.

Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн “Зулзагын голын салаа бэлчир” гэдэг газарт /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 44 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 65 км-т/ “Зулзагын гол”-д 2 автомашин үерийн усанд боогдсон тухай дуудлагыг 06.09-ний өдрийн 12:50 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 44 км замыг туулан 02:09 цагт очиход иргэн Б-ийн жолоодож явсан “Тоёота Филтер” загварын суудлын автомашин /4 зорчигчтой/, Б-ын жолоодож явсан “Грейсс” загварын бага оврын автобус /11 зорчигчтой/ үерийн усанд боогдсон байсан тул 17 иргэнийг аюулгүй бүсэд зөөвөрлөн, 2 автомашиныг татан гаргаж, Дархан-Уул аймагт хүргэж ирсэн.

Нийслэлийн Налайх дүүргийн 6 дугаар хороо, “Тэрэлжийн гол”-д автомашин /1 зорчигчтой/ суусан тухай дуудлагыг 06.10-ны өдрийн 05:43 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид хөдөлгөөн үйлдсэн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top