1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Говьсүмбэр, Дорнод, Өвөрхангай, Өмнөговь, Сэлэнгэ, Хэнтий аймгийн нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Баруун аймгуудын нутгаар багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгаар бороо орно. Салхи ихэнх нутгаар баруун хойноос 6-11 м/с, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр 9-14 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 21-26 градус, бусад нутгаар 13-18 градус дулаан байна.Улаанбаатар хотод: Үүлшинэ, бороо орохгүй, салхи баруун хойноос 6-11 м/с, 14-16 градус дулаан байна.
гөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Говьсүмбэр, Дорнод, Өвөрхангай, Өмнөговь, Сэлэнгэ, Хэнтий аймгийн нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Баруун аймгуудын нутгаар багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгаар бороо орно. Салхи ихэнх нутгаар баруун хойноос 6-11 м/с, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр 9-14 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 21-26 градус, бусад нутгаар 13-18 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ, бороо орохгүй, салхи баруун хойноос 6-11 м/с, 14-16 градус дулаан байна.
Төлөв байдал: 17, 18-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 19, 20-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи 17-нд говь, тал хээрийн нутгаар, 18, 19-нд зүүн аймгуудын нутгаар 14-16 м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ. 17-нд нутгийн баруун хагаст, 18-наас ихэнх нутгаар дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2-7 градус, өдөртөө 13-18 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна.
2. Гал түймэр:
– ААН, байгууллагын өмчид гарсан: Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Сийрст багийн “Зайрмагтай” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 185 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 85 км-т/ Шатахуун тээврийн автомашины хөдөлгүүр шатаж байна гэсэн дуудлагыг 06.15-ны өдрийн 07:11 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 44 дүгээр ангийн алба хаагчид 85 км зам туулан 08:23 цагт очиход иргэн Т-ын жолоодож явсан “Тэс петролиум” ХХК-ийн “Норд бенз ND-5152” загварын автоцистерны хөдөлгүүр шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны “Задгай”-д цахилгаан хувиарлах самбар шатаж байна гэсэн дуудлагыг 06.15-ны өдрийн 18:16 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид 3 км зам туулан 18:23 цагт очиход “Эм Эс Эм” ХХК-ийн байранд цахилгаан хувиарлах самбар шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан.
– Хувийн өмчид гарсан: Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Хөндлөн хайлааст багийн Хилийн “Бичигт” боомт гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 290 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 70 км-т/ 200 тн орчим боодлын өвс шатаж байна гэсэн дуудлагыг 06.12-ны өдрийн 15:33 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангийн алба хаагчид 06.13-ны өдрийн 18:25 цагт очиж 200 тн нуруулдсан өвс шатаж байгааг тойруулан хээрийн түймрээс хамгаалах шороон зурвас татаж, бүрэн унтраахаар ажиллаж байна.
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны 44 дүгээр гудамжинд байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 06.15-ны өдрийн 11:50 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 5 км зам туулан 11:59 цагт очиход иргэн Г 4х6 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны “Задгай”-д автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 06.15-ны өдрийн 15:51 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 6.5 км зам туулан 16:05 цагт очиход иргэн Э-ын “Ист” загварын суудлын автомашин шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны “Задгай”-д Чингэлэг шатаж байна гэсэн дуудлагыг 06.16-ны өдрийн 01:01 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 3.5 км зам туулан 01:07 цагт очиход иргэн Г-ийн “Хуушуур хаус”-ны чингэлэг шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.
3.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:
– Автозамын тээврийн осол: Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянбулаг багийн “Задгай”-д автозамын хажуугийн жалга руу автомашин унасан тухай дуудлагыг 06.15-ны өдрийн 20:29 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 5 км зам туулан 20:34 цагт очиж иргэн Э /35 настай, эрэгтэй/-гийн жолоодож явсан “Мерседес бенз Е-350” загварын суудлын автомашин автозамын хажуугийн үерийн ус залуулах сувагт унасан байсныг татаж гаргасан.
Төөрсөн, сураггүй болсон: Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант багийн Байшинт уулын “Хотгойн рашаан” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 360 км, сумын төвөөс зүүн урд зүгт 200 км-т/ 17 хүн самар түүж байснаас 1 хүн 06.08-ны өдөр сураггүй болсон тухай дуудлагыг 06.15-ны өдрийн 11:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газар, тус аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид Дархан-Уул аймгийн харьяат иргэн Ч /50 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулахаар 06.15-ны өдрийн 13:20 цагт Ерөө сумын Байшинт уулын чиглэлд явсан. Ууланд бороо орсон зам хальтиргаа гулгаа их байгаа тул 2-3 хоног явна.
Бусад төрлийн осол: Нийслэлийн Баянгол дүүргийн 6 дугаар хорооны 40 дүгээр байр бага насны 2 хүүхэд гэртээ цоожлогдсон хаалга нь онгойхгүй байгаа тухай дуудлагыг 06.15-ны өдрийн 17:33 цагт хүлээн авсан. Аврах ангийн алба хаагчид 11 км зам туулан 17:48 цагт очиход тус байрны иргэн Ц /5 настай, эрэгтэй/, Н /4 настай эрэгтэй/ нар гэртээ цоожлогдсон байсныг хаалгыг онгойлгож өгсөн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР