“Ковидын нэгдсэн лавлах 119 төв”-ийн утсанд өнгөрсөн 24 цагийн хугацаанд 11,536 дуудлага мэдээлэл бүртгэгджээ.
Дуудлагын 92 хувь буюу 10,455 нь дархлаажуулалт, шинжилгээний цэгтэй холбоотой лавлагаа мэдээлэл, 4 хувь нь гомдол, 4 хувь нь санал хүсэлт, бусад мэдээлэл байна.
Тусгай дугаарын утсанд хандсан нийт дуудлагын 96 % буюу 11,114 дуудлагыг шийдвэрлэн ажиллалаа.
Зургадугаар сар гарсаар өнөөдрийн байдлаар нийт 194,678 дуудлага иргэдээс ирсэн бөгөөд 130,791 буюу нийт дуудлагын 67 хувьд үйлчилсэн байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.