Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгээр 169 иргэн ирлээ

72cac4ec4e174a8b829e53e8c5920ffb_x3.jpg

Сөүл-Улаанбаатар чиглэлийн ОМ7302 рейсийн агаарын хөлөг 19:13 цагт Буянт-Ухаа олон улсын нисэх буудалд газардлаа.

Тус онгоцоор 169 зорчигч ирж, иргэдийг Кемпински, Новотел, Намуун, Сонжингранд зочид буудлуудад тусгаарлав.

Мөн тусгай зөвшөөрөлтэй 2, коронавируст халдвар /Ковид-19/-ын эсрэг вакцины бүрэн тун хийлгээд 14 хоносон 39 зорчигч, хамт зорчиж байгаа 2 хүүхэд, нийт 43 зорчигчийг гэрийн ажиглалтад шилжүүлээд байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

scroll to top