Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:\

Өнгөрсөн хоногт: Булган, Баян-Өлгий, Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ, Өмнөговь аймгуудын нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлшинэ. Нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс 6-11 м/с, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 20-25 градус, Их нууруудын хотгор болон говь, талын нутгаар 31-36 градус, бусад нутгаар 25-30 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ, дуу цахилгаантай аадар бороо орно, салхи баруун өмнөөс 6-11 м/с, өдөртөө 27-29 градус дулаан байна.

Төлөв байдал: 13-нд баруун болон говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 14, 16-нд нутгийн хойд хэсгээр, 15-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд 6-11 м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 5-10 градус, өдөртөө 21-26 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 33-38 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 24-29 градус дулаан байна. Нутгийн өмнөд хэсгээр халуун байна.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсанНийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 07.11-ний өдрийн 20:09 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид 4 км зам туулан 20:15 цагт очиход иргэн Ц-гийн 10х9 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 45 минут ажиллаж унтраасан.   

3.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Зам, тээврийн осол: Увс аймгийн Тариалан сумын Бургастай багийн “Хөшөөтийн хөтөл” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 35 км, сумын төвөөс зүүн урд зүгт 20 км-т/ ачааны автомашин онхолдож 2 хүн автомашины төмөр эд ангид хавчуулагдан нас барсан тухай дуудлагыг 07.11-ний өдрийн 21:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 35 км зам туулан 21:40 цагт очиход тус аймгийн Улаангом сумаас Наранбулаг сумын чиглэлд давс ачин 2 зорчигчтой зорчиж явсан иргэн С /42 настай, эрэгтэй/-ын “Хино” загварын ачааны автомашин онхолдож Увс аймгийн Малчин сумын харьяат иргэн Э /45 настай, эрэгтэй/, Н /43 настай, эмэгтэй/ нар автомашины төмөр эд ангид хавчуулагдан нас барсан байсныг цогцсыг гаргаж тус аймаг дахь Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.  

Усны осол: Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хонгор багийн “Хорин нэгийн-Арал” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 48 км-т/ Эгийн голын эрэг дээр 5 хүн зугаалж байснаас 1 хүн живсэн тухай дуудлагыг 07.08-ны өдрийн 18:49 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газар, Хутаг-Өндөр сум дахь Цагдаагийн тасгийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийн хүмүүс, Орхон аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах бүлэг, мөн аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат иргэн П /28 настай, эрэгтэй, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн/-ийг эрэн хайх ажиллагааг зохион байгууллаа. 07.11-ний өдрийн байдлаар 3 бүлэгт хуваагдаж, 1 дүгээр бүлэг Хонгор багийн “Хорин нэгийн-Арал” гэдэг газраас “Шүлхнэг” гэдэг газар хүртэл 60 км-т завиар, 2 дугаар бүлэг “Хорин нэгийн-Арал” гэдэг газраас “Баянгийн-Ар” гэдэг газар хүртэл нийт 15 км-т явганаар, 3 дугаар бүлэг “Хорин нэгийн-Арал” гэдэг газраас “Баянгийн-Ар” гэдэг газар хүртэл нийт 15 км-т завиар мөн 2-5 метрийн гүнд 8 удаа шумбалт хийж эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 21:00 цагт түр зогсоосон. 07.12-ны өдрийн 06:00 цагт дахин эхлүүлнэ. 

Төв аймгийн Лүн сумын Ногоон хоолой багийн “Үнэгтийн хоолой” гэдэг газарт /аймгийн төвөөс баруун зүгт 175 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 55 км-т/ 07.09-ний өдрийн 11:00 цагийн орчим Туул голын эрэг дээр 4 хүүхэд тоглож байснаас 1 хүүхэд живсэн тухай дуудлагыг 07.09-ний өдрийн 12:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлэг, Лүн сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид, ар гэрийн гэрийн хүмүүс  тус сумын харьяат С /15 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 07.11-ний өдрийн 09:21 цагт Өгөөмөр багийн “Боолтын-Үзүүр” гэдэг газар /анх осолдсон газраас зүүн зүгт 21 км/-аас цогцсыг олж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Бэлчир багийн “Сүмийн булан” гэдэг газарт /аймгийн төвөөс баруун урд зүгт 111 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 31 км-т/ 07.04-ний өдөр Сэлэнгэ мөрний эрэг дээр 10 иргэн зугаалж байснаас тус аймгийн харьяат иргэн Д, Н нар “Экстрал” загварын суудлын автомашинтай сураггүй болсон бөгөөд Сэлэнгэ мөрөнд осолдсон байж болзошгүй тухай дуудлагыг Цагдаагийн байгууллагаас 07.09-ний өдрийн 15:09 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги, тус сум дахь Цагдаагийн хэсгийн алба хаагчид, ар гэрийн хүмүүс иргэн Н /50 настай, эмэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг зохион байгууллаа. 07.11-ний өдрийн байдлаар тус сумын “Сүмийн булан” гэдэг газраас “Ноён-Уул” гэдэг газар хүртэл нийт 15 км-т завиар урсаж, голын эрэг дагуу  нийт 120 км-т явганаар болон автомашинаар, мөн Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид хүч нэмэгдүүлэн ажиллахаар 14:00 цагт хүрэлцэн очиж анх осолдсон газраас Ноён уул хүртэл 15 км-т завиар 2 удаа эрэн хайх ажиллагааг тус тус зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 21:40 цагт түр зогсоосон. 07.12-ны өдрийн 06:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн.  

Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 6 дугаар багийн “Зараа булан” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 97 км-т/ 14 хүн “Хэрлэн” голын эрэгт зугаалж явснаас Говьсүмбэр аймгийн Баянтал сумын харьяат иргэн Б голын усанд сэлэхээр ороод живсэн тухай тухай дуудлагыг 07.10-ны өдрийн 14.21 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид иргэн Б /28 настай, эрэгтэй/-г 07.11-ний өдрийн байдлаар тус багийн “Зараагийн булан” гэдэг газраас Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын 4 дүгээр багийн “Хэрлэн тооно” гэдэг газар хүртэл 30 км-т завиар 2 удаа голын усанд,  мөн эрэн хайх ажиллагаанд хүч нэмэгдүүлэн ажиллахаар Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 11:20 цагт хүрэлцэн очиж анх осолдсон газраас зүүн зүгт 38 км-т завиар мөн 2 метрийн гүнд 6 удаа шумбалт хийж эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 19:55 цагт тус тус зогсоосон. 07.12-ны өдрийн 05:30 цагт дахин эхлүүлсэн.  

Дархан-Уул аймгийн Дархан сумын 1 дүгээр багийн “Алтанхундагын тохой” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 18 км-т/ 17 хүн “Хараа” голын эрэгт зугаалж байснаас 1 хүн усанд сэлж байгаад живсэн тухай дуудлагыг 07.11-ны өдрийн 17:05 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид нийслэлийн Хан-Уул дүүргийн харьяат иргэн О /21 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулж үр дүнд хүрээгүй тул 20:00 цагт түр зогсоосон. 07.12-ны өдрийн 06:00 цагт дахин эхлүүлсэн.    

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны “Задгай”-д 3 хүн тогтоол усанд сэлж байснаас 1 хүн живсэн тухай дуудлагыг 07.11-ний өдрийн 18:10 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 25 км замыг туулан 18:55 цагт очиход Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны харьяат иргэн Е /27 настай эрэгтэй/ нь тогтоол усанд живж нас барсан байсныг цогцсыг гаргаж тус дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.

Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон багийн “Шимт нарс” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 35 км-т/ компанийн 13 ажилтан “Хараа” голын эрэгт зугаалж байснаас 1 хүн нь загас барьж байгаад живсэн тухай дуудлагыг 07.11-ний өдрийн 18:20 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Сайхан сум дахь Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн алба хаагчид тус сумын харьяат иргэн М /21 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж үр дүнд хүрээгүй тул 20:30 цагт түр зогсоосон. 07.12-ны өдрийн 05:30 цагт дахин эхлүүлсэн.   

Шаварт суусан: Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Цагаан булаг багийн “Задгай”-д /сумын төвд/ тус сумын нутгаар 07.11-ний өдрийн 17:00 цагт усархаг бороо орсны улмаас суудлын автомашин шаварт суусан тухай дуудлагыг 18:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 5 км зам туулан 18:55 цагт очиж иргэн Э-гийн “Поробокс” загварын суудлын автомашин, М-ийн “Альфард” загварын суудлын автомашин, М-ийн “Приус-20” загварын суудлын автомашин, Н-ийн “Королла” загварын суудлын автомашинууд шаварт суусан байсныг 40 минут ажиллаж татан гаргасан. 

Усанд боогдсон: Нийслэлийн Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны “Задгай”-д Туул голын салаанд 1 хүн усанд боогдсон тухай дуудлагыг 07.11-ний өдрийн 14:16 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 21 км зам туулан 14:53 цагт очиход Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны харьяат иргэн Г /23 настай эрэгтэй/ нь согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ Туул голын салаанд усанд боогдсон байсныг гол гаргаж өгсөн. 

Налайх дүүргийн 1 дүгээр хорооны “Байтаг богд” гэдэг газар 4 хүн Туул голын эрэгт зугаалж байгаад 1 хүн нь сэлээд голын эсрэг талын эрэг дээр гарсан бөгөөд буцаж гарч чадахгүй байна гэсэн дуудлагыг 07.11-ний өдрийн 14:16 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид 4 км зам туулан 15:05 цагт очиж нийслэлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны харьяат иргэн Б /34 настай, эрэгтэй/-г буцааж гол гаргаж өгсөн. 

4.Мэдээлэл:

Усны осол мэдээлэл: Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Хэрлэнбаян-Улаан тосгоны “Улаан хошуу” гэдэг газар /тосгоноос баруун хойд зүгт 25 км-т/ 07.11-ний өдөр 24 хүн Хараа голын эрэгт зугаалж байгаад Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын харьяат иргэн Ё-гийн хүү Б /1 настай, эрэгтэй/ Хэрлэн голд живж урссаныг Төв аймгийн Баянжаргалан сумын Улаан-Ухаа багийн “Хөмөлтийн гүүр” гэдэг газар зугаалж байсан иргэд цогцсыг уснаас гаргасан. Мэдээллийг Төв аймгийн Баянжаргалан сум дахь Цагдаагийн хэсгийн төлөөлөгч 13:44 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн.   

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top