Дэд хурандаа Ц.Ганчимэг зургаа дахь эмэгтэй доктор боллоо

210992331_2290995567698585_122121075428621789_n.jpg

  Дотоод хэргийн их сургуулийн Онцгой байдлын сургуулийн Гамшгаас хамгаалах албаны тэнхимийн дэд профессор, дэд хурандаа Ц.Ганчимэг “Гамшигт эмзэг бүлгийн эрсдэлийг бууруулах боломж” сэдвээр докторын зэрэг хамгааллаа.

Гамшгийн эрсдэлийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, амьжиргаа, улс орны эдийн засаг, нийгэм, хүрээлэн буй орчинд учрах хохирлыг бодитой бууруулах, урьдчилан сэргийлэх нь дэлхий нийтийн хэмжээнд тулгамдаад буй өнөө үед гамшигт эмзэг бүлэгт нөлөөлж буй эрсдэлт хүчин зүйлсийг тодорхойлж, тэдгээрийг хамгаалахад чиглэсэн эрх зүйн зохицуулалт, хууль тогтоомж өөр хоорондоо зөрчилтэй байгааг тогтоож, түүнийг шийдвэрлэх арга замыг шинжлэх ухааны үүднээс онол,практикийн түвшинд цогц байдлаар нь судлагдсанаараа шинэлэг юм.

Мөн гамшгийн эрсдэлийн менежментийн  талаарх орчин үеийн онол, арга зүйг нэгтгэн судалгааны эргэлтэд оруулж, эрсдэлийг бууруулах талаарх олон улсын туршлагын судалгаан дээр тулгуурлан Монгол Улсын нийслэлийн зарим дүүргийн эмзэг бүлгийн гамшгийн эрсдэлийн өнөөгийн байдлыг шинжилж, гамшигт эмзэг бүлгийн эрсдэлт хүчин зүйлс, учирч болзошгүй эрсдэлийг  тогтоож, түүнийг бууруулах зарим арга замыг тодорхойлж, санал зөвлөмж, эрх зүйн орчныг сайжруулах хувилбар боловсруулснаараа энэхүү судалгаа нь онол, практикийн ач холбогдолтой.

Дэд хурандаа Ц.Ганчимэг нь Онцгой байдлын салбараас төрж буй зургаа дахь эмэгтэй доктор болж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top