Сөүл-УБ чиглэлийн нислэгээр 246 иргэн ирлээ

164147429_2635538733405719_558658123638821416_n-6zezrqyqu7wsd3yuvdznt34h2yivnu6t8ev3wimjs5c-70lk349jxeekrergve3w9gw8iamq0zlx1qp8ie0jtc0.jpg

Сөүл-УБ чиглэлийн КЕ8867 рейсийн агаарын хөлөг 10:43 цагт Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардлаа.

Тус нислэгээр 246 иргэн ирсэн бөгөөд иргэдийг “Кемпински”,  “Новотел”, “Аврора”, “Ибис”, “Монголика”, “Вэнзоу”, “Мичид-2” зочид буудлуудад тусгаарлалаа.

Түүнчлэн коронавируст халдвар /Ковид-19/-ын эсрэг вакцины бүрэн тун хийлгээд 14 хоносон 111, дагаж явсан хүүхэд 5, нийт 116 зорчигчийг энгийн горимоор хил нэвтрүүлж, гэрийн ажиглалтад шилжүүллээ гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

scroll to top