Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Дорнод, Орхон, Өвөрхангай, Өмнөговь, Сэлэнгэ, Хөвсгөл аймгуудын нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн хойд болон зүүн, говийн аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи говь, тал, хээрийн нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос 6-11 м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр голын хөндийгөөр 16-21 градус, Орхон-Сэлэнгийн сав газраар 20-25 градус, Их нууруудын хотгороор болон говийн бүс нутгаар 32-37 градус, бусад нутгаар 26-31 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун өмнөөс 5-10 м/с. 26-28 градус дулаан байна.

Төлөв байдал: 20-нд нутгийн зарим газраар, 21-нд төв болон говийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 22-нд зүүн аймгуудын ихэнх нутаг болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 23-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 6-11 градус, өдөртөө 18-23 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 32-37 градус, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 25-30 градус дулаан байна. 20-нд нутгийн төв хэсгээр, 21-нд нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ.

2.Гал түймэр:

– Хувийн өмчид гарсан: Увс аймгийн Улаангом сумын 2 дугаар багийн Хархираа хорооллын Цэнгэлдэх гудамжинд иргэн И-ийн амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 07.19-ний өдрийн 05:25 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр, унтраах 41 дүгээр ангийн алба хаагчид 4.5 км замыг туулан 05:30 цагт очиход иргэн И-ийн 3х4 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.

Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 4 дүгээр багийн Геологийн 13 гудамжинд иргэн М-ын 4 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 07.19-ний өдрийн 06:22 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 49 дүгээр ангийн алба хаагчид 1 км замыг туулан 06:27 цагт очиход иргэн М-ын гэр шатаж байсныг 5 ажиллаж унтраасан.

3.Ус цаг уурын гаралтай аюулт үзэгдэл:

Үер – Уруйн үер: Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 2 дугаар багийн Хан-Уулын 12 дугаар гудамж, “Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн дэд станц усанд автсан тухай дуудлагыг 07.18-ны өдрийн 15:07 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 21 дүгээр ангийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд 5 км замыг туулан 15:45 цагт очиж, “Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” дэд станцын 30 тонн усыг мотопомпоор соруулсан.

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Цагаанбулаг багийн Малчин хороолол /сумын төвөөс хойд зүгт 10 км-т/ 07.18-ны өдрийн 12:00-19:50 цагийн хооронд усархаг аадар бороо /22 мм/ орсны улмаас иргэн Б-ийн жолоодож явсан автомашин уруйн үерт урссан тухай дуудлагыг 07.18-ны өдрийн 18:04 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр, унтраах 21 дүгээр ангийн алба хаагчид 10 км замыг туулан 18:30 цагт очиход уруйн үерт иргэн Б-ийн “Поробокс” загварын суудлын автомашин болон 2 том хүн, 3 хүүхдийн хамт аюулгүй газарт татан гаргасан.

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Баянбулаг, Гурвансайхан, Баруунсайхан, Хан-Уул, Цагаанбулаг багуудад 07.18-ны өдрийн 12:00-19:50 цагийн хооронд усархаг аадар бороо /22 мм/ орсны улмаас 19 гэр, байшин, хашаа уруйн үерт автсан тухай дуудлагыг 07.18-ны өдрийн 18:25 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, сумын Ерөнхий зориулалтын мэргэжлийн ангийхан мөн өдрийн 16:00 цагаас 07.19-ний өдрийн 03:00 хооронд 10 тонн уруйн үерийн усыг мотопомпоор соруулж, ус зайлуулах 2 метр шуудуу татаж, 4 метр автозамыг сэтэлж үерийн усыг урсгах ажлуудыг хийсэн.

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Цагаанбулаг багийн “Малчин хороолол” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 20 км-т/ 07.18-ны өдрийн 12:00-19:50 цагийн хооронд усархаг аадар бороо /22 мм/ орсны улмаас иргэн Н-ийн жолоодож явсан автомашин уруйн үерт урссан тухай дуудлагыг 07.18-ны өдрийн 20:46 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр, унтраах 21 дүгээр ангийн алба хаагчид 20 км замыг туулан 21:10 цагт очиход уруйн үерт иргэн Н-ийн “Ланд круйзер-80” загварын суудлын автомашин болон 2 том хүн, 2 хүүхдийн хамт аюулгүй газарт татан гаргасан.

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Оюут багийн Оюутын 8 дугаар гудамжны баруун талд автомашин цэвэр бохир ус дамжуулах далан цөмөрсний улмаас уруйн үерт суусан тухай дуудлагыг 07.18-ны өдрийн 20:50 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах аврах 21 дүгээр ангийн алба хаагчид 2 км замыг туулан 20:55 цагт очиж, иргэн Н-ын “Виш” загварын суудлын автомашиныг татаж гаргасан.

4.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Усны осол: Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Бэлчир багийн “Сүмийн булан” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 111 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 31 км-т/ 07.04-ний өдөр “Сэлэнгэ” мөрний эрэг дээр 10 иргэн зугаалж байснаас тус аймгийн харьяат иргэн Д, Н нар Экстрал загварын суудлын автомашинтай сураггүй болсон бөгөөд Сэлэнгэ мөрөнд осолдсон байж болзошгүй тухай дуудлагыг Цагдаагийн байгууллагаас 07.09-ний өдрийн 15:09 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги, Үндэсний аврах бригадын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, ар гэрийнхэн 07.18-ны өдрийн 06:00 цагаас мөн өдрийн 20:35 цаг хүртэл иргэн Н /50 настай, эмэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг зохион байгууллаа. 07.18-ны өдрийн байдлаар 2 бүлэгт хуваагдаж, 1 дүгээр бүлэг: тус сумын “Сүмийн булан” гэдэг газраас “Ноён-Уул” гэдэг газар хүртэл 4 завиар 25 км-т 2 удаа, нийт 100 км-т, 2 дугаар бүлэг: “Сүмийн булан” гэдэг газраас “Ноён-Уул” гэдэг газар хүртэл нийт 32 км-т явганаар болон автомашинтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 20:35 цагт түр зогсоосон. 07.19-ний өдрийн 06:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.

Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай багийн “Нуга” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 160 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 90 км-т/ 13 хүн Эг-ийн голын эрэгт зугаалж байснаас 1 хүн голд сэрүүцэхээр ороод живсэн тухай дуудлагыг Цагдаагийн байгууллагаас 07.15-ны өдрийн 14:20 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газар, Орхон аймгийн Онцгой байдлын газар, тус сум дах Цагдаагийн тасгийн алба хаагчид, орон нутгийн иргэд, ар гэрийнхэн Орхон аймгийн харьяат иргэн Б /23 настай, эрэгтэй/-г 07.18-ны өдрийн 06:00 цагаас эрэн хайх ажиллагааг зохион байгууллаа. 07.18-ны өдрийн байдлаар 2 бүлэгт хуваагдаж, 1 дүгээр бүлэг: “Хужир нуга” гэдэг газраас км “Эг Сэлэнгийн” бэлчир гэдэг газар хүртэл” гэдэг газар хүртэл 30 км завиар, 2 дугаар бүлэг: “Хужир нуга” гэдэг газраас зүүн зүгт “Эг Сэлэнгийн” бэлчир” гэдэг газар хүртэл 27 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 11:40 цагт иргэн Т.Билгүүдэйн цогцсыг /осолдсон газраас зүүн зүгт 30 км-т/ “Цонхлон хайрхан” гэдэг газар “Эг”-ийн голын усны мандалд хөвж байсныг олж, Сэлэнгэ сумын Цагдаагийн хэсэгт хүлээлгэн өгсөн.

Хэнтий аймгийн Баянхутаг сумын Цант багийн “Хаяаны дэрс” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 50 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 32 км-т/ Малчин Г явганаар үхэр тууж “Хэрлэн” голыг гатлах явцдаа живсэн тухай дуудлагыг 07.15-ны өдрийн 14:42 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 32 дугаар ангийн алба хаагчид, ар гэрийнхэн Дадал сумын харьяат иргэн Г /29 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 07.18-ны өдрийн 08:48 цагт иргэн Г-ын цогцсыг /осолдсон газраас зүүн хойд зүгт 3 км-т/ Цант багийн “Чандгана” гэдэг газар “Хэрлэн” голын усны мандалд хөвж байсныг олж, тус сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгчид шилжүүлж өгсөн.

Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Нугаар багийн “Хэрлэнгийн гүүр” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 220 км-т, Багануур дүүргээс зүүн зүгт 5 км-т/ 6 хүн “Хэрлэн” голын эрэгт амарч байснаас 1 хүн голын усанд сэлэхээр ороод живсэн тухай дуудлагыг 07.16-ны өдрийн 19:05 цагт хүлээн авсан. Нийслэлийн Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн алба хаагчид Улаанбаатар хотын харьяат иргэн М /42 настай, эрэгтэй, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн/ “Хэрлэн” голын усанд сэлэхээр ороод живсэн байсан тул тус сумын “Жаргалантын-Ам” гэдэг газраас “Буурлын бурхан” гэдэг газар хүртэл 91 км-т завиар урсаж эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 20:45 цагт түр зогсоосон. 07.19-ний өдрийн 06:00 цагт дахин эхлүүлсэн.  

Архангай аймгийн Тариат сумын Хорго багийн “Ар-үзүүрийн-Ам” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 173 км, сумын төвөөс хойд зүгт 13 км-т/ 12 хүн “Тэрхийн цагаан” нуурын эрэгт зугаалж байснаас 1 хүн живсэн тухай дуудлагыг 07.17-ны өдрийн 13:38 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид Төв аймгийн Өндөрширээт сумын харьяат иргэн Б /42 настай, эрэгтэй/-нь “Тэрхийн цагаан” нуурын живсэн тул 07.18-ны өдрийн 09:25 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлж, мөн өдрийн 10:28 цагт иргэн Б-ын цогцсыг нуурын баруун хойд эргээс 50 метрийн зайд, 10 метрийн гүнээс олж, тус аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн тасгийн мөрдөгчид шилжүүлж өгсөн.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, “Монгол тамхи Со” ХХК-ийн урд талд “Дунд гол”-д цогцос байна гэсэн дуудлагыг 10:44 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 2.8 км зам туулан 10:50 цагт очиход “Дунд гол”-ын нэр, хаяг, нас тодорхойгүй, нас бараад удсан эрэгтэй хүний цогцос байсныг гаргаж, тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн мөрдөгчид шилжүүлж өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top