Алба хаагчид сургалтад хамрагдаж байна

FB_IMG_1627456807092.jpg

Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газраас  алба хаагчдын мэргэжлийн мэдлэг ур чадварыг дээшлүүлж албаны бэлтгэл, бэлэн байдлыг хангах зорилгоор “Тогтмол усанд эрэн хайх, аврах ажиллагааны дадлага сургууль”-ийг энэ сарын 27-31-ний өдрүүдэд зохион байгуулж байна.

Сургалтад Сүхбаатар сум дахь Гал түймэр унтраах, аврах 36, Мандал сум дахь Гал түймэр унтраах, аврах 19, Сайхан сум дахь Гал түймэр унтраах, аврах 61, Баянгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр анги, Эрэн хайх, аврах анги, салбарын нийт 43 алба хаагч хамрагдаж байгаа юм.

Сургалтаар алба хаагчдад усанд эрэн хайх, аврах ажиллагаа явуулах дадлага сургалтыг явуулж, шинэ алба хаагчдыг усчин аврагчаар бэлтгэж байна гэж Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top