Сэлэнгэ аймаг удирдах ажилтны зөвлөгөөнөө хийлээ. Энэ үеэр 2015 онд аймгийн хэмжээнд дэвшүүлсэн “Иргэн таны төлөө ажиллах жил”-ийн зорилго, зорилтыг биелүүлж ажилласан агентлаг, сум, баг, аж ахуйн нэгж байгууллагыг аймгийн “Оны шилдэгүүд”-ээр шалгаруулсан байна.
Тэгвэл 2015 онд улс, аймаг, харьяалсан салбарын бодлого шийдвэрийг орон нутгийн онцлог нөхцөл, иргэд, аж ахуйн нэгж байгууллагын хэрэгцээ шаардлагад нийцүүлэн хэрэгжүүлж, үйл ажиллагаагараа тэргүүлсэн “2015 оны тэргүүний агентлаг”-аар тус аймгийн Онцгой байдлын газрын хамт олон шалгарч аймгийн Засаг даргын өргөмжлөл, мөнгөн шагнуулжээ.
Мөн “2015 оны тэргүүний агентлагийн удирдлага”-аар аймгийн Онцгой байдлын газрын дарга, онцгой байдлын хурандаа Г.Баатар үйл ажиллагаагаараа тэргүүлж шалгарсан байна.