Өвөрхангай аймгийн Засаг дарга, бөгөөд Онцгой комиссын дарга, И.Ишдорж аймгийн Онцгой комиссын үйл ажиллагаатай танилцаж нэн шаардлагатай тоног төхөөрөмжийг гардуулан өглөө.
Тэрээр болзошгүй гамшиг осол болон коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, тэмцэх, эрсдэлийг бууруулахад чиглэсэн нийт 25 сая төгрөгийн техник, тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгч, алба хаагчдад амжилт хүслээ гэж Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.