Ажлын хэсэг Хөвсгөл аймагт ажиллаж байна

J1A2774.jpg

Монгол Улсын Засгийн газрын шийдвэрийн дагуу Хөвсгөл нуурын экосистемийн бохирдлын эрсдэлийн судалгаа хийж, нуурт живсэн машин, техникийг татан гаргах ажлыг олон улсын байгууллагатай хамтран зохион байгуулахаар болсон.

Тус ажлыг зохион байгуулах, Сүхбаатар хөлөг онгоцыг татан гаргах бэлтгэлийг хангах ажлын хэсгийн бүрэлдэхүүн Хөвсгөл аймагт ажиллаж байна.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүн нуурт живсэн уг хөлөг онгоцны нөхцөл байдлыг газар дээр нь судлахаар шумбалт хийж усны гүнд зураг, бичлэгээр баримтжуулах, мөн нуурт живсэн бусад тээврийн хэрэгслийг эрэн хайх, ерөнхий болон хэсэгчилсэн хайлтын бүдүүвч, тооцооллыг гаргах юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top