Дэлхийн улс орнууд коронавируст халдвар (Ковид-19)-аас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, тэмцэх чиглэлээр олон арга хэмжээг авч хэрэгжүүлснээр КОВИД-19-ийн нөлөөллийн оргил үеийг давж, тархалтын түвшин харьцангүй буурах хандлагатай байна.
Манай улсын хувьд ч “Ковидын үеийн шинэ хэв маяг /new normal/”-т бэлтгэх харилцааны стратеги боловсруулах шаардлага урган гарч байна.
Түүнчлэн коронавируст халдвар (Ковид-19)-т цар тахалтай хэрхэн дасан зохицож, хэвийн амьдралаар амьдрах тухай аргазүй, аргачлалыг салбарууд шинжлэх ухааны үндэстэй гаргаж тодорхойлох нь тулгамдсан асуудлын нэг болоод байгаа юм.
Иймд олон улсын “Хүмүүнлэгийн өдөр”-ийг тохиолдуулан Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх Гамшиг судлалын хүрээлэн, Монголын улаан загалмай нийгэмлэг хамтран “Коронавируст халдвар (Ковид-19)-т цар тахлын үеийн шинэ хэв маягт дасан зохицох нь” сэдвээр онол, практикийн бага хурлыг 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр зохион байгуулахаар төлөвлөж байна.
Онол практикийн бага хурал хоёр жил тутамд зохион байгуулагддаг юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Онол практикийн бага хурлын удирдамжийг эндээс татна уу.