Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Говь-Алтай, Сүхбаатар аймгуудын нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Баруун аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо орно. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс 5-10 м/с, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 14-19 градус, Орхон-Сэлэнгийн сав газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 24-29 градус, бусад нутгаар 19-24 градус дулаан байна.    

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй, бороо орохгүй, салхи баруун өмнөөс 5-10 м/с, 22-24 градус дулаан байна.

Төлөв байдал: 30-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 31-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 9 дүгээр сарын 1-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 2-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо орно. Салхи ихэнх хугацаанд 5-10 м/с, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2-7 градус дулаан, өдөртөө 15-20 градус, Орхон-Сэлэнгийн сав газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багт орон сууцны байранд эд зүйл шатаж байна гэсэн дуудлагыг 08.28-ны өдрийн 13:01 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 56 дугаар ангийн алба хаагчид 2.5 км замыг туулан 13:05 цагт очиход, иргэн Т-гийн 3х10 метрийн хэмжээтэй өрөөнд эд зүйл шатаж байсныг 32 минут ажиллаж унтраасан.  

Хөвсгөл аймгийн Галт сумын Галт багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 08.28-ны өдрийн 13:27 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Галт сум дахь Гал түймэр унтраах, аврах 76 дугаар ангийн алба хаагчид 1.5км зам туулан 13:30 цагт очиход иргэн Б-гийн 4×5 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 7 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 08.28-ны өдрийн 19:28 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 6 км зам туулан 19:34 цагт очиход иргэн Ц-гийн 8×4 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан. 

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны “Задгай”-д байрны зоорийн давхарт эд зүйл шатаж байна гэсэн дуудлагыг 08.28-ны өдрийн 21:29 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 2.5 км зам туулан 21:34 цагт очиход иргэн Э-гийн 2×4 метрийн хэмжээтэй өрөөнд эд зүйл шатаж байсныг 10 минут ажиллаж унтрааасан.  

Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 08.29-ний өдрийн 00:40 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 3 км зам туулан 00:46 цагт очиход иргэн Ж-гийн 11×5 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг, 4×6 метрийн хэмжээтэй граж шатаж байсныг 35 минут ажиллаж унтраасан. 

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Хуст-Арал багт амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 08.29-ний өдрийн 05:20 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 31 дүгээр ангийн алба хаагчид 2 км замыг туулан 05:23 цагт очиход иргэн Х-гийн 5х6 метрийн хэмжээтэй амбаарын дээврийн хэсэг шатаж байсныг 11 минут ажиллаж унтраасан.

3.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Зам, тээврийн осол: Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Бор толгой багийн “Задгай”-д ачааны автомашин онхолдож 2 хүн автомашины төмөр эд ангид хавчуулагдсан байна дуудлагыг 08.28-ны өдрийн 21:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 1.5 км зам туулан 21:02 цагт очиход иргэн Ч-гийн “Маяти-2” загварын ачааны автомашин онхолдож иргэн Ч /41 настай, эрэгтэй/, Г /14 настай, эрэгтэй/ нар автомашны бүхээгт хавчуулагдсан байсныг эсэн мэнд гаргаж аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэж өгсөн. 

Усны осол: Архангай аймгийн Тариат сумын Хорго багийн “Майхан толгой” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 188 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 18 км-т/ Тэрхийн цагаан нуурын эрэгт компанийн 9 ажилтан зугаалж явснаас 3 хүн нуурын усанд живсэн тухай дуудлагыг 16:20 цагт хүлээн авлаа. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид Тэрхийн цагаан нуурын чиглэлд 16:25 цагт явсан бөгөөд 188 км зам туулан 19:46 цагт очиход иргэн Б /52 настай, эмэгтэй/, Т /47 настай, эрэгтэй/ нарын цогцсыг 16:15 цагт иргэд гаргасан, иргэн Ц /49 настай, эрэгтэй/-ын цогцсыг 20:20 цагт нуурын эргээс 50 метр, 3 метрийн гүнээс гаргаж Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн.  

Өндрөөс аврах: Ховд аймгийн Жаргалант сумын Наран багийн 5 давхар орон сууцны барилгын дээвэрээс хүн үсрэх гээд байна гэсэн дуудлагыг 08.28-ны өдрийн 11:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 48 дугаар ангийн алба хаагчид 500 метр зам туулан 11:11 цагт очиход тус аймгийн харьяат иргэн Б /32 настай, эрэгтэй, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн/ 5 давхар байрны дээвэр дээрээс үсрэх гэж байсныг эсэн мэнд буулгаж тус аймаг дахь Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн. 

Төөрсөн, сураггүй болсонБаянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Эрхт тамч багийн “Эрхэтийн-Ар тогоот” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 120 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 90 км/-т иргэн Ц 08.20-ны өдрийн 10:00 цагийн орчим гэрээсээ айлд цагаан идээ хүргэхээр явганаар яваад сураггүй болсон тухай дуудлагыг 08.21-ний өдрийн 16:45 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, тус сумын Цагдаагийн хэсгийн алба хаагчид, Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийн хүмүүс иргэн Ц /45 настай, эмэгтэй, сэтгэцийн өөрчлөлттэй/-ыг 08.25-ны өдрийн 02:35 цагаас 08:00 цаг хүртэл цас орж цасны зузаан уулархаг газар 40-50 см, тал газар 20-30 см хүртэл цасан бүрхүүл тогтсон тул ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж зогсоосныг, ар гэрээс нь дахин хүсэлт гаргасан тул 08.28-ны өдрийн 05:15 цагаас эрэн хайх ажиллагааг эхлүүлэн “Эрхэтийн-Ар тогоот” гэдэг газраас “Могой” гэдэг газар хүртэл 10 км-т, “Эрхэтийн хавцалд” 4 удаа 40 км-т, 6 удаа дрон хөөргөж зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 20:55 цагт түр зогсоосон. 08.29-ний өдрийн 07:00 цагт дахин эхлүүлсэн.

Архангай аймгийн Өлзийт сумын Бодонт багийн “Хархираан багалзуур” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 136 км-т, сумын төвөөс урд зүгт 3 км/ иргэн Б 08.23-ны өдрийн 16:00 цагийн орчим гэрээсээ мотоциклтой гараад сураггүй болсон тухай дуудлагыг 08.23-ны өдрийн 23:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд малчин Б /36 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 08.23-ны өдрийн 17:00 цагийн орчим “Хархираан” голын эргээс мотоциклыг олсон. 08.28-ны өдөр “Хархираан багалзуур” гэдэг газраас “Хар усны тохой” гэдэг газар хүртэл “Хархираа” голын усанд 120 км-т завиар урсаж, “Хархираан багалзуур” гэдэг газраас Булган аймгийн Сайхан сумын “Хунт” гэдэг газар хүртэл 165 км-т явганаар болон автомашинтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж эрэн хайх ажиллагааг зогсоосон.  

Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Хармай багийн “Хяргын ганц-Уул” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 280 км, сумын төвөөс зүүн зүгт 50 км/-т иргэн Г 08.19-ний өдрийн 04:00 цагт хадлангийн майхнаасаа явганаар гараад сураггүй болсон, сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгч тусламж хэрэгтэй байна гэсэн хүсэлтийг 08.27-ны өдрийн 20:49 цагт хүлээн авсан. Тус сумын цагдаагийн хэсгийн төлөөлөгч, иргэд, сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ахлуулсан ахлуулсан хүмүүс иргэн Г /53 настай, эрэгтэй, алга болох үедээ согтууруулах ундаа хэрэглэсэн, тус иргэний малгай, гадуур дотуур цамц олдсон/-ийг 08.24-27-ны өдрүүдэд эрэн хайх ажиллагааг зохион байгуулж үр дүнд хүрээгүй тул 08.27-ны өдрийн 20:00 цагт түр зогсоосон. Нэмэлтээр тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 08.28-ны өдрийн 08:00 цагт хөдөлгөөн үйлдсэн бөгөөд Ренчинлхүмбэ сумын “Хоолойн зах” багийн “Ходонгийн-Ар” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 30 км-т/ 22:20 цагт очиж хоносон.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top