Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Баянхонгор, Булган, Дархан-Уул, Дундговь, Өвөрхангай, Сүхбаатар, Сэлэнгэ, Хөвсгөл, Хэнтий аймгуудын нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр:  Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн хойд хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс 6-11 м/с. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 27-32 градус, бусад нутгаар 21-26 градус дулаан байна.

Улаанбаатар хотод:  Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос 5-10 м/с. 22-24 градус дулаан байна.

Төлөв байдал:  3-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, 4-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 5-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 6-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи 3-нд нутгийн зарим газраар, 4-6-нд говь, тал, хээрийн нутгаар 14-16 м/с хүрч ширүүснэ. 3-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр, 4-нөөс ихэнх нутгаар сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 8-13 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 градус, өдөртөө 17-22 градус, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 11-16 градус дулаан байна.

2.Гал түймэр:

ААН, байгууллагын өмчид гарсан: Нийслэлийн Баянгол дүүргийн 18 дугаар хороо, “Цэлмүүнлхам” үйлчилгээний төвд гал гарч байна гэсэн дуудлагыг 09.01-ний өдрийн 20:39 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 20:46 цагт очиход тус үйлчилгээний төвийн зоорийн давхрын 6х5 метрийн хэмжээтэй өрөөнд эд хогшил шатаж байсныг 50 минут ажиллаж унтраасан. Утаажилтын бүсээс 3 иргэнийг гаргасан.     

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 6 дугаар хороонд “Нүүдэлчин” хоолны газарт гал гарч байна гэсэн дуудлагыг 09.01-ний өдрийн 13:22 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 13:29 цагт очиход тус цайны газрын 17х7 метрийн хэмжээтэй байшингийн гал тогооны өрөөнд эд хогшил шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан. Тус гал түймэрт иргэн А /53 настай, эмэгтэй/-ийн 2 гарын шуу хайрагдсан тул ГССҮТ-д очиж, эмнэлгийн тусламж авсан.

Завхан аймгийн Улиастай сумын Зэгстэй багт гэр шатаж байна гэсэн дуудлагыг 09.01-ний өдрийн 14:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 43 дугаар ангийн алба хаагчид 4 км замыг туулан 14:05 цагт очиход иргэн Б-гийн 5 ханатай гэр шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан. Уг гал түймэрт иргэн Б /52 настай, эмэгтэй/ өртөж нас барсан байсан тул цогцсыг тус аймаг дахь Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн мөрдөгчид шилжүүлж өгсөн. 

Увс аймгийн Улаангом сумын 1 дүгээр багийн Задгайд өвс шатаж байна гэсэн дуудлагыг 09.01-ний өдрийн 22:22 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 41 дүгээр ангийн алба хаагчид 7 км замыг туулан 22:28 цагт очиход иргэн Б-гийн “Портер” загварын бага оврын ачааны автомашинд ачсан 2 тн өвс шатаж байсныг 32 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 09.02-ны өдрийн 02:05 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн гудамжны алба хаагчид 6 км замыг туулан 02:16 цагт очиход эзэнгүй 5 ханатай гэр шатаж байсныг 20 минут ажиллаж унтрааж, тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн эргүүлийн офицерт хүлээлгэн өгсөн.   

3.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Төөрсөн, сураггүй болсонБаянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Эрхт тамч багийн “Эрхэтийн-Ар тогоот” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 120 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 90 км/-т иргэн Ц 08.20-ны өдрийн 10:00 цагийн орчим гэрээсээ айлд цагаан идээ хүргэхээр явганаар яваад сураггүй болсон тухай дуудлагыг 08.21-ний өдрийн 16:45 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Зэвсэгт хүчний 339 дүгээр ангийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд иргэн Ц /45 настай, эмэгтэй, сэтгэцийн өөрчлөлттэй/-ыг Шаргалжуут багийн “Баяндаваа-Ам” гэдэг газраас “Угалз” гэдэг газар хүртэл явганаар 12 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 21:50 цагт түр зогсоосон. 09.02-ны өдрийн 06:00 цагт дахин эхлүүлсэн.

Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Хармай багийн “Хяргын ганц-Уул” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 280 км, сумын төвөөс зүүн зүгт 50 км/-т иргэн Г 08.19-ний өдрийн 04:00 цагт хадлангийн майхнаасаа явганаар гараад сураггүй болсон, сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгчөөс тусламж хэрэгтэй байна гэсэн хүсэлтийг 08.27-ны өдрийн 20:49 цагт хүлээн авсан. Тус сумын цагдаагийн хэсгийн төлөөлөгчөөр ахлуусан иргэд, сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ахлуулсан хүмүүс иргэн Г /53 настай, эрэгтэй, алга болох үедээ согтууруулах ундаа хэрэглэсэн, тус иргэний малгай, хүрэм, цамц олдсон/-ийг 08.24-27-ны өдрүүдэд эрэн хайх ажиллагааг зохион байгуулж үр дүнд хүрээгүй тул 08.27-ны өдрийн 20:00 цагт түр зогсоосон. 09.01-ний өдөр ар гэрийн 7 хүн, 4 мотоциклтой Хармай багийн “Хяргын ганц-Уул” гэдэг газраас Рэнчинлхүмбэ сумын Хоолойн зах багийн “Улаан мод” гэдэг газар хүртэл явганаар 5 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 20:00 цагт түр зогсоосон. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид Цагааннуур суманд 09.01-ний өдрийн 20:00 цагт очиж хоносон.

Төв аймгийн Заамар сумын Хайлааст багийн “Цагаан булаг” хорооллын задгайд /аймгийн төвөөс баруун урд зүгт 226 км, сумын төвөөс баруун урд зүгт 45 км/-т тус сумын харьяат иргэн Г 08.25-ны өдрийн 08:00 цагийн үед гэрээсээ гараад сураггүй болсон дуудлагыг 08.30-ны өдрийн 20:17 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, Заамар сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн алба хаагчид иргэн Г /45 настай, эрэгтэй, сэтгэцийн өөрчлөлттэй/-ийг 09.01-ний өдөр Тосон багийн “Дүүжин гүүр” гэдэг газраас Тосон багийн “Тосонгийн хүүхдийн-Овоо” гэдэг газар хүртэл завиар 25 км-т урсаж, эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж, тус аймаг дахь Онцгой байдлын газрын даргын шийдвэрээр мөн өдрийн 14:00 цагт зогсоосон.

Дорнод аймгийн Халхгол сумын Ялалт багийн “Талын буйр” гэдэг амралтын газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 280 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 80 км-т/ 08.31-ний өдрийн 20:00 цагийн орчим иргэн Х нь тус амралтын газраас гараад сураггүй болсон тухай дуудлагыг 09.01-ний өдрийн 10:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Халхгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 62 дугаар анги, сумын Цагдаагийн хэсгийн алба хаагчид, “Талын буйр” ХХК-ийн ажилтнууд 09.02-ны өдрийн 05:30 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн. “Тус аймгийн харьяат иргэн Х /38 настай, эрэгтэй, сэтгэцийн өөрчлөлттэй байж болзошгүй/

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top