Эмнэлэг болон тусгаарлан ажиглах байранд 21,373 иргэн байна

130104846_722090248415238_1126646936700568271_n-1-6xzbrfqu6gmikic1s8bh5ndi08llbo05wz387csiwxs-6z3yykk7zn8umw7i1ziavsgk0q4iutwu60htj2ygzsw-7072g6y808gzcr773uj3n0ke38kbak2rcov33apqvk0.jpg

Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 392 эмнэлэг болон тусгаарлан ажиглах  байранд 21,373 иргэн байна. Үүнээс нийслэлд 39 эмнэлэгт 5570, тусгаарлан ажиглах 5 байранд 184 иргэн, орон нутагт 348 эмнэлэг болон тусгаарлан ажиглах байранд 15,619 иргэн байгаа юм.

Эмнэлэг, тусгаарлан ажиглах байранд Онцгой, Цагдаа, Эрүүл мэндийн байгууллагын нийт 839 төрийн алба хаагч үүрэг гүйцэтгэж байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

scroll to top