Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Булган, Дорноговь, Хөвсгөл аймгийн нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байсан.

Өнөөдөр: Зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Нутгийн баруун хагаст баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, Алтайн уулархаг нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 11-16 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндий, говийн бүс нутгийн зүүн хэсгээр 16-21 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун хэсгээр 27-32 градус, бусад нутгаар 20-25 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг Сонгины орчмоор 1-3 градус хүйтэн, бусад нутгаар 0-2 градус дулаан, хөрсөн дээр цочир хүйтэрнэ, өдөртөө 14-16 градус дулаан байна.

Төлөв байдал: 10-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 11-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 12-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Салхи 10, 11-нд нутгийн зарим газраар, 12-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар дулаарч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 15-20 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 27-32 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 6-10 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна. 12-нд нутгийн зүүн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсанНийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 09.08-ны өдрийн 06:00 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 3.5 км замыг туулан 06:05 цагт очиж иргэн А-гийн 5 ханатай гэр шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Баянзүрх дүүргийн 5 дугаар хороонд гарааш шатаж байна гэсэн дуудлагыг 09.08-ны өдрийн 13:59 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 6.5 км замыг туулан 14:10 цагт очиж иргэн Н-ийн 5х8 метрийн хэмжээтэй гараашийн дулаалга шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Хөшөөт 9 дүгээр багийн Харгант гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 84 км, сумын төвөөс баруун зүгт 3 км-т/ хураалттай өвс шатаж байна гэсэн дуудлагыг 09.08-ны өдрийн 14:24 цагт хүлээн авсан. Тус аймгийн Цэнгэл сум дахь Гал түймэр унтраах, аврах 71 дүгээр ангийн алба хаагчид 3 км замыг туулан 14:28 цагт очиж иргэн Е-гийн хашаанд хураалттай 1тн өвснөөс 0.3 тн өвс шатаж байсныг 6 минут ажиллаж унтраасан.

Говь-Алтай аймгийн Бугат сумын Ферм багийн “Элгэн-Усны застав” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 470 км, сумын төвөөс урд зүгт 110 км/-т 09.08-ны өдрийн 16:00 цагийн орчим Хилийн 0114 дүгээр ангийн 0220 дугаар салбарын 4 айлын орон сууц /эзэнгүй байсан/ бүрэн шатсан тухай мэдээллийг 09.08-ны өдрийн 19:39 цагт ирүүлсэн.

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Ширхэнцэг 2 дугаар багийн Хайлааст хэсэгт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 09.08-ны өдрийн 16:35 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн алба хаагчид 4 км замыг туулан 16:40 цагт очиж иргэн Ц-гийн 15×7 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 45 минут ажиллаж галыг унтраасан.

Нийслэлийн Баянгол дүүргийн 5 дугаар хороонд байрны зоорийн давхарт гал гарч байна гэсэн дуудлагыг 09.09-ний өдрийн 02:27 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 1 км замыг туулан 02:29 цагт очиж иргэн Э-гийн 3х4 метрийн хэмжээтэй өрөөний хаалга, эд хогшил шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Москва хороололд гарааш шатаж байна гэсэн дуудлагыг 09.09-ний өдрийн 03:34 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 2.5 км замыг туулан 03:41 цагт очиж иргэн Э-гийн 30х40 метрийн хэмжээтэй гараашид 2х5 метрийн хэмжээтэй манаачийн байр шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 42 дугаар хороо, Зүүн салааны зуслангийн задгайд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 09.09-ний өдрийн 04:57 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид 9 км замыг туулан 05:07 цагт очиж иргэн О-гийн 5 ханатай гэр, эд хогшил шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.

3.Геологийн гаралтай аюулт үзэгдэл:

Газар хөдлөлт: Баянхонгор аймгийн Жинст сумын Хүйсийн багийн “Улаантолгой” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 121 км, сумын төвөөс баруун зүгт 21 км-т, Ө-45°29’24.0″, У-100°19’12.0″/ 09.05-ны өдрийн 10:16 цагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг 10:22 цагт ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлсэн.

4.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Зам, тээврийн осол: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо 361 дүгээр гарамын төв замын хажууд автомашины төмөр хийцэд хүн хавчуулагдаж нас барсан, тусламж хэрэгтэй байна гэсэн дуудлагыг 09.08-ны өдрийн 12:55 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 40 км замыг туулан 13:39 цагт очиж “Ниссан Идван” загварын автомашин, “Хово” загварын автомашинтай мөргөлдөж, Баянгол дүүргийн 1 дүгээр хороонд оршин суух хаягтай иргэн Б /47 настай, эрэгтэй/ автомашины төмөр хийцэд хавчуулагдаж нас барсан байсныг 18 минут ажиллаж цогцсыг гарган тус дүүргийн Замын цагдаагийн хэлтэст хүлээлгэн өгсөн.

Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Улаан саарь 1 дүгээр багийн “Угалзын-Ам” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 100 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 50 км/-т 09.08-ны өдөр 4 зорчигчтой автомашин уулын уруу өнхөрч 1 хүн автомашины төмөр хийцэд хавчуулагдан нас барсан тухай дуудлагыг 09.08-ны өдрийн 15:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн алба хаагчид 50 км замыг туулан 18:21 цагт очиход иргэн Ж /29 настай, эмэгтэй/ “Прадо-78” загварын суудлын автомашины төмөр хийцэд хавчуулагдаж нас барсан байсан. Цогцсыг сумын цагдаагийн хэсгийн төлөөлөгчид шилжүүлэн өгсөн.

Усны осол: Булган аймгийн Тэшиг сумын Хужирт багийн “Хүрд” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 265 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 35 км-т/ иргэн М, Н нар 09.03-ны өдөр гэрээсээ мотоциклоор яваад сураггүй болсон бөгөөд мотоциклыг нь “Эг”-ийн голын бетон гүүрний хажуугаас олсон тухай дуудлагыг 09.06-ны өдрийн 18:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, “Булган авто зам засвар арчилалт” ТӨХК-ийн ажилтан, ар гэрийн хүмүүс тус сумын харьяат иргэн М /52 настай, эрэгтэй/, Н /40 настай, эрэгтэй/ нарыг 09.08-ны өдөр “Эг”-ийн голд 4 метрийн гүнд, 6 удаа шумбалт хийж, авто замын далангийн зүүн зүгт 3 метрийн гүн, 1 метрийн өргөнтэй шуудуу татаж тогтсон усыг  соруулж, шавхах зэрэг эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 20:00 цагт түр зогсоосон. 09.09-ний өдрийн 08:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн. Нэмэлтээр Булган аймгийн Онцгой байдлын газрын даргаар ахлуулсан алба хаагчид 09.08-ны өдрийн 16:00 цагт очсон.

Өндрөөс унах: Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар багийн Үйлдвэрийн хэсэгт байрлах хуучин үйлдвэрийн 4 давхар ашигладаггүй барилгаас эмэгтэй хүн үсрэх гэж байна гэсэн дуудлагыг 09.08-ны өдрийн 22:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар анги, аймгийн Цагдаагийн газар, Эрүүл мэндийн газрын Яаралтай түргэн тусламжийн алба хаагчид 4 км зам туулан 22:43 цагт очиход иргэн Б /19 настай, эмэгтэй, сэтгэцийн өөрчлөлттэй/ 4 давхар ашигладаггүй барилгын дээврээс үсрэх гэж байсныг ярилцаж найз залуу болох иргэн Б /25 настай, эрэгтэй/-г 23:31 цагт авчирч барилгын дээврээс хамтад нь 23:46 цагт буулгаж аюулгүй болгон Яаралтай түргэн тусламжийн эмчид хүлээлгэн өгсөн.

Төөрсөн, сураггүй болсонБаянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Эрхт тамч багийн “Эрхэтийн-Ар тогоот” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 120 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 90 км-т/ Иргэн Ц 08.20-ны өдрийн 10:00 цагийн орчим гэрээсээ айлд цагаан идээ хүргэхээр явганаар яваад сураггүй болсон тухай дуудлагыг 08.21-ний өдрийн 16:45 цагт хүлээн авсан. Тус сумын Онцгой байдлын газар, аймгийн Цагдаагийн газар, Зэвсэгт хүчний 339 дүгээр ангийн алба хаагчид, ар гэрийнхэн иргэн Ц /45 настай, эмэгтэй, сэтгэцийн өөрчлөлттэй/-ыг 09.08-ны өдөр “Эрхэтийн-Ар тогоот” гэдэг газар мориор болон автомашинтай 4 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 20:19 цагт түр зогсоосон. 09.09-ний өдрийн 09:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.

Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Хармай багийн “Хяргын ганц-Уул” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 280 км-т, сумын төвөөс зүүн зүгт 50 км-т/ Иргэн Г 08.19-ний өдрийн 04:00 цагт хадлангийн майхнаасаа явганаар гараад сураггүй болсон, сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгчөөс тусламж хэрэгтэй байна гэсэн хүсэлтийг 08.27-ны өдрийн 20:49 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргаар ахлуулсан ажилтнууд иргэн Г /53 настай, эрэгтэй, алга болох үедээ согтууруулах ундаа хэрэглэсэн, тус иргэний малгай, гадуур дотуур цамц олдсон/-ийг 09.02-ны өдрийн 10:20 цагийн орчим Ренчинлхүмбэ сумын Хоолойн зах багийн Нэрстийн цоорхой гэдэг газар /Цагааннуур сумын төвөөс зүүн хойд зүгт 35 км/-т явган мод руу гүйж орсон гэсэн мэдээллийг жимсэнд явж байсан хүмүүс өгсний дагуу 10:55 цагаас эхлэн “Нэрстийн цоорхой” гэдэг газраас 15 км тойрогт эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 20:25 цагт түр зогсоосон. 09.08-ны өдөр сумын Засаг даргаар ахлуулсан иргэд Ренчинлхүмбэ сумын “Хоолойн зах” багийн “Булгайн даваа” гэдэг газраас 7 км-ийн тойрогт эрэн хайх ажиллагааг зохион байгуулж мөн өдрийн 20:40 цагт түр зогсоосон. 09.09-ний өдрийн 08:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.

5.Ус, цаг уурын гаралтай аюулт үзэгдэл:

Салхи, шуурга: Сүхбаатар аймгийн Уулбаян сумын Дэлгэр багийн “Онгоцны бригадын төв” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 60 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 20 км-т/ 09.07-ны өдрийн 22:00 цагийн үед 12-16 м/сек хүчтэй салхины улмаас иргэн Н-ийн 4 ханатай гэр нурсан тухай мэдээллийг 09.08-ны өдрийн 07:30 цагт ирүүлсэн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top