Онцгой байдлын алба 2020 онд тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудаас анх удаа чанарын менежментийн тогтолцоо iso 9001:2015, хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын iso 45001:2018, эрсдэлийн менежментийн iso 31000:2010, нийгмийн хариуцлагын iso 26000:2010 стандартыг тус тус нэвтрүүлсэн.
Нийслэлийн Онцгой байдлын газраас Олон улсын стандартуудыг нэвтрүүлэх, нутагшуулах ажлын хүрээнд алба хаагчдад мэдлэг олгох, дадлага эзэмшүүлэх зорилгоор ОБЕГ-ын харъяа Үндэсний Аврах бригад, Монголын менежментүүдийн зөвлөхүүдийн холбоо ТТБ-тай хамтран “iso 19011:2018” менежментийн тогтолцоонд аудит явуулах заавар стандартын дагуу iso 9001: 2015, iso 45001: 2018 стандартуудад дотоод аудит хийх сургалтыг зохион байгууллаа.
Гурван өдөр үргэлжилсэн тус сургалтаар ISO 9001, ISO 45001 стандартуудын нэгдмэл болон тусгай шаардлага, баримт бичгийн эмх цэгц, иж бүрдүүлэлт, “ISO19011:2018” стандартын шаардлагууд, аудитын зарчим, нэр томъёоны тодорхойлолтууд, аудитын хөтөлбөрийн удирдах ажилтны чадамж, аудитын хөтөлбөр боловсруулах, аудитын шалгуур, хамрах хүрээ, аудитын төлөвлөгөө боловсруулах, аудитын шалгах хуудас боловсруулах зэрэг сэдвийн хүрээнд мэдлэг эзэмшүүлсэн юм.
Сургалтууд шат дараатайгаар зохион байгуулагдах бөгөөд стандартуудыг нэвтрүүлснээр гамшгаас хамгаалах удирдлагын системийг бэхжүүлж, менежментийн хувьд бусад олон улсын стандартуудыг нэвтрүүлэх үндэс суурь нь болж байгаагаараа онцлог юм гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.