Аврах ажиллагааны багаж хэрэгслийг хүлээлгэн өглөө

GJ1A9566.jpg

  “Нэг Монгол” ТББ-ын санаачлагаар Австри улсын “Weber- Rescue system” компани Онцгой байдлын ерөнхий газарт 130 сая төгрөгийн өртөг бүхий аврах ажиллагааны багаж хэрэгслийг хүлээлгэн өглөө.

Энэ үеэр ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян Онцгой байдлын албаны бэлтгэл, бэлэн байдлыг хангах, аврагчдын өдөр тутмын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, багаж хэрэгслийг хандивласанд талархал илэрхийлж, ажлын амжилт хүсье гэлээ.

“Нэг Монгол” ТББ нь “Weber- Rescue system” компанитай хамтран 2019 онд Герман улсад зохион байгуулагдсан олон улсын сургалт дадлагад Онцгой байдлын байгууллагын 12 алба хаагчийг хамруулж байсан юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top