1.Цаг агаар
Өнгөрсөн хоногт: Өвөрхангай, Өмнөговь аймагт бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Нутгийн баруун хагаст үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Хангай, Хэнтийн уулархаг нутаг болон Дорнод-Монголын тал нутгаар бороо орно. Салхи их төлөв баруунаас секундэд 6-11 метр. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 13-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 23-28 градус, бусад нутгаар 18-23 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 8-10 градус, өдөртөө 20-22 градус дулаан байна.
Төлөв байдал: 19-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 20-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, 21-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 22-нд нутгийн хойд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно. Салхи 20-нд Алтайн салбар уулсаар секундэд 18-20 метр, 21-нд Алтайн уулархаг нутаг болон говь, хээрийн нутгаар, 22-нд нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 15-20 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна. 20-нд нутгийн зүүн хэсгээр, 21-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.
2. Обьектын гал түймэр:
Хувийн өмчид гарсан: Орхон аймгийн Баян-Өндөр сумын Их залуу багт гэр шатаж байна гэсэн дуудлагыг 09.17-ны өдрийн 10:08 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 68 дугаар ангийн алба хаагчид 7 км замыг туулан 10:17 цагт очиж иргэн М-ийн 5 ханатай шатаж байсныг 14 минут ажиллаж унтраасан.
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Жилчиг багт 5 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 09.17-ны өдрийн 15:13 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн алба хаагчид 5.5 км замыг туулан 15:19 цагт очиж иргэн Б-гийн 5 ханатай гэр шатаж байсныг 8 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 09.17-ны өдрийн 15:54 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 8 км замыг туулан 16:06 цагт очиж иргэн А-гийн 4×6 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.
Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 09.17-ны өдрийн 17:08 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 10 км замыг туулан 17:17 цагт очиж иргэн Б-гийн 5 ханатай гэр шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.
Багахангай дүүргийн 2 дугаар хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 09.17-ны өдрийн 19:54 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 80 дугаар ангийн алба хаагчид 7.5 км замыг туулан 20:02 цагт очиж иргэн А-гийн 5 ханатай гэр, эд хогшил шатаж байсныг 3 минут ажиллаж унтраасан.
Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, Зам ангийн задгайд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 09.17-ны өдрийн 22:01 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 14.5 км замыг туулан 22:13 цагт очиж эзэнгүй 1×2 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.
Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багт гал гарч байна гэсэн дуудлага 09.18-ны өдрийн 00:08 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 32 дугаар ангийн алба хаагчид 4 км замыг туулан 00:13 цагт очиж иргэн П-гийн 4 ханатай гэр шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.
Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Рашаант багт байшингийн дээврээс утаа гарч байна гэсэн дуудлагыг 09.18-ны өдрийн 01:14 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан 01:17 цагт очиж иргэн Р-ийн 8х5 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 18 минут ажиллаж унтраасан.
Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, 32-ын автобусны буудалд ТҮЦ шатаж байна гэсэн дуудлагыг 09.18-ны өдрийн 05:47 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 5 км замыг туулан 05:55 цагт очиж эзэнгүй 2×2 метрийн хэмжээтэй ТҮЦ бүрэн шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.
3.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:
Усны осол: Булган аймгийн Орхон сумын Халиун багийн “Уушгийн гарам” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 92 км, сумын төвөөс зүүн зүгт 114 км/-т 08.31-ний өдөр Орхон голын усанд суусан автомашинаа ган татлагаар холбох, голын уснаас татан гаргах гэж ус руу орсон 1 хүн живсэн тухай дуудлагыг 09.02-ны өдрийн 20:25 цагт хүлээн авсан. 2021.09.16-ны өдрийн 10:30 цагт эрлийн ажиллагааг дахин эхлүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, Орхон аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 81 дүгээр ангийн алба хаагчид, ар гэрийн хүмүүс иргэн Л /44 настай, эрэгтэй/-ийг 09.17-ны өдрийн 07:00 цагаас Булган аймгийн Орхон сум Халиун багийн “Цоохор морьтын гарам” гэдэг газраас Сэлэнгэ аймгийн Орхонтуул сум Хонгор-Овоо багийн “Орхон туулын бэлчир” гэдэг газар хүртэл зүүн зүгт 120 км-т завиар урсаж, 3 метрийн гүнд 1 удаа шумбаж эрэн хайх ажиллагааг зохион байгуулж үзэгдэх орчин хязгаарлагдсан тул 20:00 цагт түр зогсоосон. 09.18-ны өдрийн 07:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Энхтайваны гүүрний зүүн талд “Дунд” голын гүүрний доор голд хүн урсаж байна гэсэн дуудлагыг 09.17-ны өдрийн 14:00 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 4 км замыг туулан 14:10 цагт очиж 1 цаг ажиллан нэр, гэрийн хаяг тодорхойгүй /55-60 орчим насны, эрэгтэй/ хүний цогцсыг “Дунд” голын уснаас гаргаж тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн эргүүлийн офицерт шилжүүлэн өгсөн.
Өндрөөс унах: Нийслэлийн Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороонд эмэгтэй хүн цонхоороо үсрэх гээд байна гэсэн дуудлагыг 09.17-ны өдрийн 22:14 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 7 км замыг туулан 22:25 цагт очиход байрны хаягтай иргэн С /54 настай, эмэгтэй/ согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ амиа хорлох үйлдэл хийх гэж байсныг 36 минут ажиллаж эсэн мэнд буулган тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн эргүүлийн офицерт хүлээлгэн өгсөн.
Төөрсөн, сураггүй болсон: Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Эрхт тамч багийн “Эрхэтийн-Ар тогоот” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 120 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 90 км-т/ иргэн Ц 08.20-ны өдрийн 10:00 цагийн орчим гэрээсээ айлд цагаан идээ хүргэхээр явганаар яваад сураггүй болсон тухай дуудлагыг 08.21-ний өдрийн 16:45 цагт хүлээн авсан. Иргэн Ц /45 настай, эмэгтэй, сэтгэцийн өөрчлөлттэй/-ыг 08.21-ний өдрөөс 09.08-ны өдрүүдэд эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж, тус аймгийн Онцгой байдлын газрын даргын шийдвэрээр зогсоосон байсныг ар гэрээс нь дахин хүсэлт гаргасан тул 09.17-ны өдрийн 06:12 цагаас дахин эхлүүлж аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийн хүмүүс Эрхт тамч багийн “Эрхэт-Ар тогоот” гэдэг газраас “Эрхэтийн хавцал” гэдэг газарт 6 км явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж үзэгдэх орчин хязгаарлагдсан тул мөн өдрийн 20:00 цагт түр зогсоосон. 09.18-ны өдрийн 08:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.
Бусад төрлийн осол: Дорнод аймгийн Хэрлэн (Сүмбэр) сумын 6 дугаар баг хуучин ахмадын сувиллын дулааны шугамын худагт хүний цогцос байна гэсэн дуудлагыг 09.17-ны өдрийн 10:57 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид 2 км замыг туулан 11:02 цагт очиж 40 минут ажиллан нэр, нас, гэрийн хаяг тодорхойгүй эрэгтэй хүний /олон хоносон байдалтай/ цогцсыг гаргаж аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР