Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар

Өнгөрсөн хоногт: Хөвсгөл, Хэнтий, Булган, Төв аймагт бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байсан.

Өнөөдөр: Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун хойд, төвийн аймгуудын нутгийн нутгийн хойд болон зүүн хэсгээр бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр 9-14 градус, Сэлэнгэ, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 14-19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 24-29 градус, бусад нутгаар 19-24 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгино орчмоор 3-5 градус, бусад хэсгээр 7-9 градус, өдөртөө 19-21 градус дулаан байна.

Төлөв байдал: 22, 23-нд баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 24-нд баруун аймгуудын нутгийн баруун болон хойд, төв болон говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 25-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи 24-нд баруун аймгуудын нутгаар, 25-нд ихэнх нутгаар секундэд 16-18 метр, бусад хугацаанд нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд нутгийн хойд хэсгээр сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 23-28 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 14-19 градус дулаан байна. 24-нд ихэнх нутгаар, 25-нд нутгийн зүүн хагаст дулаарна.

2. Обьектын гал түймэр:

ААН, байгууллагын өмчид гарсан: Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар багийн нутаг “Хойд нуур” Төрийн бус байгууллагын амралтын газарт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 09.20-ны өдрийн 16:22 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 54 дүгээр ангийн алба хаагчид 5.5 км замыг туулан 16:30 цагт очиж “Хойд нуур” төрийн бус байгууллагын амралтын газрын 4х4 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.

Хувийн өмчид гарсан: Сүхбаатар аймгийн Наран сумын 2 дугаар багийн “Дунд худаг” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 243 км, сумын төвөөс зүүн урд 23 км/-т малчин Г-гийн гэр 09.20-ны өдрийн 08:00 цагийн орчимд бүрэн шатсан тухай мэдээллийг 09.20-ны өдрийн 17:20 цагт хүлээн авсан. Уг гал түймэрт малчин Г /53 настай, эрэгтэй/ 90 хувь түлэгдсэн байсныг тус сумын Эрүүл мэндийн төвийн их эмч 15:00 цагт очиж эмнэлгийн анхны тусламж үзүүлэн аймгийн төв рүү авч явсан тухай мэдээллийг сумын цагдаагийн хэсгийн төлөөлөгч өгсөн.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Хилчний 8 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 09.20-ны өдрийн 09:44 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 7.5 км замыг туулан 09:52 цагт очиж иргэн Э-гийн 8х4 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.

Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 09.20-ны өдрийн 17:08 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 7 км замыг туулан 17:29 цагт очиж иргэн Г-гийн 4×6 метрийн хэмжээтэй байшин, эд хогшил, 6 метр хашаа тус тус шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.

Булган аймгийн Рашаант сумын Аргалхайрхан багийн “Тээг” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 226 км, сумын төвөөс зүүн зүгт 6 км/-т автомашин шатаж байна гэсэн мэдээллийг 09.20-ны өдрийн 18:10 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ахлуулсан хүмүүс иргэн Э-гийн “Тоёота Вангуард” загварын суудлын автаомашин шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.

3.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Зам, тээврийн осол: Дундговь аймгийн Сайнцагаан сумын Тэвш багийн “Цагаан хаалга” гэдэг газар авто замын зорчих хэсэгт /сумын төвөөс хойд зүгт 10 км/-т автомашины төмөр хийцэд хүн хавчуулагдсан тухай дуудлагыг 09.21-ний өдрийн 01:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 25 дугаар ангийн алба хаагчид 10 км замыг туулан 02:15 цагт очиход Улаанбаатар хотоос Дундговь аймгийн чиглэлд зорчиж явсан иргэн Б-гийн “Тоёота Ланд 200” загварын суудлын автомашин, Гашуун сухайт боомтоос Улаанбаатарын чиглэлд зорчиж явсан Б-гийн “Приус-30” загварын суудлын автомашинтай мөргөлдөж иргэн Ц /39 настай, эмэгтэй/-ын баруун хөл хугарсан байсныг эмнэлгийн анхны тусламж үзүүлэн сумын Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт хүлээлгэн өгсөн.

Усны осолБулган аймгийн Орхон сумын Халиун багийн “Уушгийн гарам” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 92 км, сумын төвөөс зүүн зүгт 114 км/-т 08.31-ний өдөр Орхон голын усанд суусан автомашинаа ган татлагаар холбох, голын уснаас татан гаргах гэж ус руу орсон 1 хүн живсэн тухай дуудлагыг 09.02-ны өдрийн 20:25 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Орхон аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 81 дүгээр ангийн алба хаагчид, ар гэрийнхэн иргэн Л /44 настай, эрэгтэй/-ийг 09.20-ны өдөр анх осолдсон “Уушгийн гарам” гэдэг газраас зүүн зүгт “Цоохор морьтын гарам” гэдэг газар хүртэл 50 км-т завиар урсаж, голын эрэг дагуу эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 19:30 цагт түр зогсоосон. 09.21-ний өдрийн 08:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлнэ. Нэмэлтээр аймгийн Онцгой байдлын газрын даргаар ахлуулсан алба хаагчид 09.20-ны өдөр очсон.

Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Туяа багийн “Нугын тохой” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 15 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 36 км/-т тогтоол усанд хүүхэд живсэн тухай дуудлагыг 09.20-ны өдрийн 13:48 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 15 км замыг туулан 15:46 цагт очиж иргэн Д /13 настай, эрэгтэй/ 2-3 метрийн гүнтэй ухсан карьерын тогтоол усанд живсэн байсныг 21 минут ажиллаж цогцсыг гарган аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаагчид шилжүүлэн өгсөн.

Цас, шаварт суусан: Төв аймгийн Баянжаргалан сумын Улаан-Ухай багийн нутаг “Дунд гүүр” гэдэг газарт /аймгийн төвөөс зүүн урд зүгт 170 км, сумын төвөөс зүүн урд зүгт 30 км/-т автомашин шаварт суусан тухай дуудлагыг 09.20-ны өдрийн 00:05 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 170 км замыг туулан 12:22 цагт очиж Субару Форестер загварын суудлын автомашинтай 3 иргэн Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 16 дугаар хороонд оршин суугч иргэн Т /25 настай, эрэгтэй/, О /42 настай, эрэгтэй/, Б /27 настай, эрэгтэй/ нар Жаргалант сумаас Улаанбаатар хотын чиглэлд зорчих хөдөлгөөн үйлдэж байгаад шаварт суусан байсныг 57 минут ажиллаж татан гаргасан.

Бусад төрлийн осол: Нийслэлийн Хан-Уул дүүргийн 18 дугаар хороонд байрны цахилгаан шатанд хүүхэд гацсан тухай дуудлагыг 09.20-ны өдрийн 19:07 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид бүлэг 4 км замыг туулан 19:21 цагт очиход иргэн Э /6 настай, эрэгтэй/ цахилгаан шатанд гацсан байсныг 52 минут ажиллаж эсэн мэнд гаргасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top