“Хөвсгөл нуурт живсэн техник хэрэгслийг илрүүлэх сургалт, судалгаа хамтарсан дадлага” хоёрдахь өдрөө танхимын сургалтаар үргэлжилж байна.
Сургалтад хамрагдаж байгаа Үндэсний аврах бригад, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын аврагчид ОХУ-ын Онцгой байдлын яам, Байгалийн эрэн хайх, аврах отрядын аврагчдаас Хөвсгөл нуурт живсэн машин техникийг илрүүлэх, судалгаа хийх харилцан туршлага мэдээлэл солилцож байгаа юм.
Хөвсгөл нуурт живсэн “Сүхбаатар” хөлөг онгоцыг татан гаргах ажиллагааг сургалтад хамрагдаж байгаа мэргэжлийн усчин аврагчид бие даан гүйцэтгэхээр бэлтгэгдэж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.