ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян Хөвсгөл аймагт ажиллаж, ОХУ-ын Байгалийн эрэн хайх, аврах отрядтай хамтран зохион байгуулж байгаа “Хөвсгөл нуурт живсэн техник хэрэгслийг илрүүлэх сургалт, судалгаа хамтарсан дадлага”-ын үйл ажиллагаатай танилцлаа.
Өнөөдрийн сургалтаар усны гүнд аюулгүй ажиллагаагаа хэрхэн зохион байгуулах талаар харилцан мэдлэг, туршлагаа солилцсон юм.
Энэ удаагийн хамтарсан дадлага сургууль нь Хөвсгөл нуурт живсэн техник хэрэгслийг илрүүлэх, аврагч-шумбагчийг бэлтгэх зорилгоор зохион байгуулагдаж байгаагаараа онцлог гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.