1.Цаг агаар
Өнгөрсөн хоногт: Сүхбаатар, Дорноговь аймгуудад бороо, Хөвсгөл аймагт цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлшинэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар хур тунадас орно. Салхи нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр, Алтайн уулархаг нутаг болон говь, тал, хээрийн нутгаар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 4-9 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн бэлчир, Хараа, Ерөө, Тэрэлж голын хөндийгөөр 9-14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 20-25 градус, бусад нутгаар 13-18 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө түр зуур секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Яармаг-Сонгино орчмоор 3-5 градус, бусад хэсгээр 0-2 градус хүйтэн, өдөртөө 14-16 градус дулаан байна.
Төлөв байдал: 28-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 29-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 30, 10 дугаар сарын 1-нд баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орно. Салхи ихэнх хугацаанд нутгийн зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 градус, өдөртөө 15-20 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 8-13 градус дулаан байна.
2. Обьектын гал түймэр:
Хувийн өмчид гарсан: Дорнод аймгийн Хэрлэн (Сүмбэр) сумын 6 дугаар багийн нутагт “СЭТ” баарны дээврийн хэсгээс утаа гарч байна гэсэн дуудлагыг 09.26-ны өдрийн 05:42 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн алба хаагчид 1 км замыг туулан 05:43 цагт очиж иргэн Ч-гийн 30х10 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 3 цаг 10 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Баянбулаг зуслангийн задгайд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 09.26-ны өдрийн 09:07 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн алба хаагчид 5.5 км замыг туулан 09:16 цагт очиж иргэн Д-гийн 8х8 метрийн хэмжээтэй байшингийн дотор хана шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.
Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороонд байрны 4 давхарт гал гарч байна гэсэн дуудлагыг 09.26-ны өдрийн 11:49 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 1.5 км замыг туулан 11:53 цагт очиж иргэн Э-гийн 4х2 метрийн хэмжээтэй өрөөнд хувцас, эд зүйлс шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.
Дорнод аймгийн Хэрлэн (Сүмбэр) сумын 4 дүгээр багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 09.26-ны өдрийн 16:48 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн алба хаагчид 4 км замыг туулан 16:53 цагт очиж 5х5 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 1 цаг ажиллаж унтраасан.
3.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:
Зам, тээврийн осол: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо “Хүй долоон худаг”-аас 361-ийн гарам явах авто замд автомашины төмөр хийцэд хүн хавчуулагдсан гарч чадахгүй байна гэсэн дуудлагыг 09.26-ны өдрийн 14:14 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 36 км замыг туулан 14:48 цагт очиход “Приус-20” загварын автомашин, “Санни-15” загварын автомашинтай мөргөлдөж “Санни-15” загварын суудлын автомашины зорчигч Баянхонгор аймгийн харьяат иргэн З /49 настай, эрэгтэй/ төмөр хийцэд хавчуулагдсан ухаангүй байсныг 15 минут ажиллаж эсэн мэнд гаргаж зөөвөрлөн ГССҮТ-д хүргэж өгсөн. “Приус-20” загварын суудлын автомашины жолооч Б /27 настай, эрэгтэй/ нас барсан байсныг 15 минут ажиллаж цогцсыг гарган тус дүүргийн тээврийн цагдаагийн хэлтсийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.
Усны осол: Нийслэлийн Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Цэргийн амралтын хойд талд “Туул” голд автомашинтайгаа живсэн гарч чадахгүй байна гэсэн дуудлагыг 09.26-ны өдрийн 17:23 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 28 дугаар ангийн алба хаагчид 15 км замыг туулан 18:52 цагт очиж Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны оршин суугч иргэн У /41 настай, эмэгтэй/ “Сузуки Гранд” загварын суудлын автомашинтай “Туул” голд сууж гарах боломжгүй байсныг 35 минут ажиллаж аварч гаргасан.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР