“Гамшгийн эрсдэлийн санхүүжилт II” сургалт, семинарыг зохион байгууллаа

viber_image_2021-09-30_16-55-27-215.jpg

Азийн хөгжлийн банкнаас Ядуурлыг бууруулах Японы сангийн санхүүжилтээр “Гамшгийн эрсдэлийн үнэлгээ, төлөвлөлт болон эрсдэл шилжүүлэх чадавхыг бэхжүүлэх” техник туслалцааны төслийг Онцгой байдлын ерөнхий газарт 2020-2022 оны 04 дүгээр сар хүртэлх хугацаанд хэрэгжүүлж байна.

Тус төсөл нь үндэсний болон орон нутгийн түвшинд гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх, эрсдэлийг бууруулах төлөвлөлтийг сайжруулах, гамшгийн эрсдэлийн даатгалын эрх зүйн орчныг боловсронгуй болгох зорилготой юм.

Төслийн “Гамшгийн эрсдэлийн даатгалын эрхзүйн орчныг боловсронгуй болгох” 3 дугаар зорилтын хүрээнд “Гамшгийн эрсдэлийн санхүүжилт II” сургалт, семинарыг 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр цахимаар зохион байгууллаа.

Энэхүү сургалтаар олон улсын хэмжээнд ашиглагдаж буй гамшгийн эрсдэлийн санхүүжилтийн талаарх ойлголтыг оролцогчдод олгож, төсвийн байгууллагуудад гамшгийн эрсдэлийг даатгал, давхар даатгал болон хөрөнгийн зах зээлд шилжүүлэх зэрэг санхүүгийн хэрэгслүүдийн талаарх мэдээллийг өглөө. Сургалтад холбогдох яам агентлаг, төрийн байгууллагуудын удирдах албан тушаалтан, 21 аймаг, нийслэл, дүүргийн төсөв, санхүүгийн асуудал хариуцсан албан тушаалтан нийт 60 орчим хүн хамрагдлаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top