Өнгөрсөн хоногт: Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Хөвсгөл Дорнод аймгийн нутгаар цас, Дархан-Уул, Сэлэнгэ, Төв, Дорнод аймгийн нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн хойд, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 1 градус хүйтнээс 4 градус дулаан, Увс нуурын хотгор, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Орхон, Сэлэнгэ, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр 4-9 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар 18-23 градус, бусад нутгаар 9-14 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлэрхэг. Шөнөдөө ялимгүй хур тунадас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 1-3 градус хүйтэн, өдөртөө 5-7 градус дулаан байна.
Төлөв байдал: 4-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 5-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 6-нд баруун аймгуудын нутгийн баруун, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 7-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи 6, 7-нд Алтайн уулархаг нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүсч, шороон шуурга шуурна. 5-наас ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 13-18 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 8-13 градус дулаан байна. 7-нд нутгийн баруун хэсгээр хүйтэрнэ.
2. Объектын түймэр:
Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг. 11 дүгээр хороонд цахилгааны дэд станцын цахилгаан хуваарилах самбар шатаж байна гэсэн дуудлагаар /10.02-ны өдрийн 13:53 цагт/ тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн алба хаагчид 11.5 км замыг туулан 14:09 цагт очиж цахилгаан хуваарилах самбар шатаж шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.
Увс аймаг, Малчин сум. 1 дүгээр багийн “Хаваржаа” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 120 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 45 км/-т 10.01-ний өдрийн 20:00 цагийн үед өвөлжөө шатсан тухай мэдээллийг 10.02-ны өдрийн 09:07 цагт /09:11 цагт/ хүлээн авсан.
Тус сумын Засаг даргын орлогчоор ахлуулсан иргэд 45 км замыг туулан 10.01-ний өдрийн 20:45 цагт очиход малчин А-ийн 5х9 метрийн хэмжээтэй өвөлжөө бүрэн шатсан байсан.
Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг. 2 дугаар хороонд байрны тагт дээр гал гарч байна гэсэн дуудлагаар /10.02-ны өдрийн 12:34 цагт/ Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 4.5 км замыг туулан 12:49 цагт очиж тус байрны 6 давхарт иргэн Б-ийн 89 м2 хэмжээтэй 3 өрөө байрны 2х2 метрийн хэмжээтэй тагтан дээр эд хогшил, 4 метрийн хэмжээтэй байрны гадна талын дулаалгын хөөсөнцөр тус тус шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг. 14 дүгээр хороо, Хандгайтын 18 дугаар гудамжинд гал гарч байна гэсэн дуудлагаар /10.02-ны өдрийн 15:10 цагт/ тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 1.5 км замыг туулан 15:13 цагт очиж иргэн Н-ийн 4х3 метрийн хэмжээтэй нүхэн жорлон шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.
Баянхонгор аймаг, Заг сум. Чандмань-Овоо багийн “Ар толгой” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 87 км, сумын төвөөс зүүн урд зүгт 7 км/-т малчин Б-ын 4 ханатай гэр шатсан тухай мэдээллийг 10.02-ны өдрийн 17:58 цагт хүлээн авсан.
Тус сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгчөөр ахлуулсан алба хаагчид сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд үзлэг шалгалт хийн ажилласан.
Хөвсгөл аймаг, Галт сум. 5 дугаар багийн “Их-Овоот” хороололд байшин шатаж байна гэсэн дуудлагаар /10.02-ны өдрийн 17:21 цагт/ тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 76 дугаар ангийн алба хаагчид 1 км замыг туулан 17:23 цагт очиж иргэн Ө-ийн 7х8 метрийн хэмжээтэй байшингийн 3х7 метрийн хэмжээтэй үүдний амбаар шатаж байсныг 13 минут ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг. 30 дугаар хороо, Хилчиний 8 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагаар /10.02-ны өдрийн 23:29 цагт/ тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 4.5 км замыг туулан 23:37 цагт очиж, иргэн Т-ийн 3х2 метрийн хэмжээтэй амбаар бүрэн, 6х4 метрийн хэмжээтэй байшингийн гадна хэсэг шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.
Завхан аймаг, Эрдэнэхайрхан сум. Хайрхан багийн Цагаанхайрхан гудамжинд байшин шатсан тухай мэдээллийг 10.03-ны өдрийн 05:27 цагт хүлээн авсан.
Тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ахлуулсан иргэд 1 км замыг туулан 04:05 цагт очиход Цагаанхайрхан гудамжинд иргэн Х-ийн 5х8 метрийн хэмжээтэй байшин бүрэн шатсан байсан.
3. Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:
Усны осол: Хэнтий аймаг, Биндэр сум. Дэлгэрхаан 4 дүгээр багийн нутаг “Баянголын боом” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 170 км, сумын төвөөс зүүн урд зүгт 25 км/-т “Ланд-80” загварын автомашин “Онон” голын ус руу орж суусан 1 том хүн, 8-15 насны 5 хүүхэд автомашины бүхээг дээрээ гарсан тусламж хэрэгтэй байна гэсэн дуудлагыг 10.02-ны өдрийн 20:35 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Баян-Адарга сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 32 км замыг туулан 21:40 цагт очиж Биндэр сумын харъяат иргэн Б/38 настай, эрэгтэй/-ын “Ланд-80” загварын автомашин “Онон” голын ус руу орж суусан бүхээг дээр нь Б/5 настай, эрэгтэй/, Т/14 настай, эрэгтэй/, М/14 настай, эрэгтэй/, С/11 настай, эрэгтэй/ Ө/4 настай, эрэгтэй/ нар гарсан байсныг 35 минут ажиллаж аюулгүй газар аварч гаргасан.
Төөрсөн, сураггүй болсон: Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн нутагт Төв аймгийн Зуунмод сум “Номт” багийн харьяат 7 иргэн 10.02-ны өдрийн 12:30 цагийн орчим “Цэцээ гүн” гэдэг газрын чиглэлд гараад буцаж буух үед 19:00 цагийн орчим иргэн Д.Батболд /33 настай, эрэгтэй/ төөрсөн тухай дуудлагыг 10.02-ны өдрийн 23:00 цагт хүлээн авсан.
Төв аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид эрэлч нохойтойгоор, ар гэрийнхний хамт 10.02-ны өдрийн 23:17 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж эхэлсэн.
Бусад төрлийн осол: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг. 11 дүгээр хороо, “Хан Богд” амралтын газраас “Дугуй цагаан” хадны чиглэлд 1 хүн хөлөө хугалсан буух боломжгүй тусламж хэрэгтэй байна гэсэн дуудлагаар /10.02-ны өдрийн 10:52 цагт/ Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 7.5 км замыг туулан 11:02 цагт очиж Баянзүрх дүүрэгт оршин суух хаягтай иргэн С/55 настай, эмэгтэй/ зүүн хөлний шилбэ хугарсан байсныг эмнэлгийн анхны тусламж үзүүлж 1 цаг ажиллан уулнаас буулган НЯТТ-ийн эмчид хүлээлгэн өгсөн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР