1.Цаг агаар
Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Дорнод, Дундговь, Сэлэнгэ, Хэнтий аймгийн нутгаар бороо орж, Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Завхан, Өвөрхангай, Өмнөговь, Хөвсгөл аймгийн нутгаар цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, говь, талын нутгаар секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутгаар 3 хүйтнээс 2 градус дулаан, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 0-5 градус, говийн бүс нутгийн нутгийн зүүн өмнөд хэсгээр 10-15 градус, бусад нутгаар 4-9 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлэрхэг. Шөнөдөө хур тунадас, өдөртөө цас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, зарим үед секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 0-2 градус хүйтэн, өдөртөө 1-3 градус дулаан байна.
Төлөв байдал: 10-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 11-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 12-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 13-нд нутгийн хойд хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр. 10-наас ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 12-17 градус, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 11-16 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байна.
2. Гал түймэр:
Хувийн өмчид гарсан: Орхон аймаг, Баян-Өндөр сум. “Наран” багийн 64 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагаар /10.08-ны өдрийн 09:38 цагт/ тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 81 дүгээр ангийн алба хаагчид 3 км замыг туулан 09:42 цагт очиход 64 дүгээр гудамжинд иргэн С-ын 10х13 хэмжээтэй мансартай байшин шатаж байсныг 1 цаг 31 минут ажиллаж унтраасан.
Хээрийн түймэр: Хэнтий аймаг, Галшар сум. “Сангийн далай” багийн “Оймсын шар-Ухаа” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүг 60 км, сумын төвөөс хойд зүгт 90 км/-т хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 10.08-ны өдрийн 16:50 цагт хүлээн авсан.
Орон нутгийн иргэд, жоншны уурхайн “Бамбар” ХХК-ийн ажилтнууд ажиллаж мөн өдрийн 17:50 цагт гал түймрийг бүрэн унтраааж тус сумын байгаль хамгаалагчид хүлээлгэн өгсөн.
3. Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:
Усны осол: Төв аймаг, Заамар сум. Төмөртэйн 2 дугаар багийн “Доргол” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 266 км-т, сумын төвөөс баруун зүгт 40 км-т/5 иргэн загасчилж яваад “Прадо-150” загварын суудлын автомашинаар “Туул” голыг гатлах явцад автомашин нь голын усанд сууж, 2 хүн осолдсон тухай дуудлагыг аймгийн Цагдаагийн газраас 10.05-ны өдрийн 22:21 цаг хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Лүн сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид, 96 км замыг туулан 01:45 цагт очиход 5 иргэн “Прадо-150” загварын суудлын автомашинаар “Туул” голыг гатлах явцад автомашин нь голын усанд живж, 2 хүн осолдсон байсан тул эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 05:40 цагт Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат иргэн Б/49 настай, эрэгтэй/-ийн цогцсыг осолдсон газраас зүүн хойд зүгт 1 км-т голын уснаас олж, Заамар сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.
10.07-ны өдрийн 15:21 цагт тухайн иргэдийн унаж явсан “Прадо-150” загварын суудлын автомашиныг “Туул” голоос татан гаргасан.
10.08-ны өдрийн байдлаар тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Лүн сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид, “Шижир-Алт” ХХК-ийн ажилтнууд Улаанбаатар хотын харьяат иргэн О/53 настай, эрэгтэй/-г Лүн сумын Хайлааст багийн “Модон гүүр” гэдэг газраас “Тул харайдаг”, “Бетонон гүүр” гэдэг газар хүртэл 50 км-т голын усаар завьтай урсаж, голын эрэг дагуу явганаар болон автомашинтайгаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 18:40 цагт түр зогсоосон. 10.09-ний өдрийн 07:30 цагт дахин эхлүүлсэн.
Төөрсөн, сураггүй болсон: Говь-Алтай аймаг, Дэлгэр сум. Гуулин багийн “Цахир саравч” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 70 км, сумын төвөөс баруун зүгт 18 км/-т 10.07-ны өдрийн 20 цагийн орчим иргэн Д /13 настай, эрэгтэй/ гэрээсээ 3 км зайтай айл руу морьтой яваад сураггүй болсон тухай дуудлагыг 10.08-ны өдрийн 18:10 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, орон нутгийн иргэд, ар гэрийнхний хамт 10.08-ны өдрийн 12:00 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй мөн өдрийн 21:00 цагт түр зогсоосон.
Бусад төрлийн осол: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг. 20 дугаар хороонд барилгын суурийн нүхнээс цогцос гаргахад тусламж хэрэгтэй байна гэсэн хүсэлтийг Цагдаагийн Ерөнхий газрын Шуурхай штабаас 10.08-ны өдрийн 15:10 цагт хүлээн авсан.
Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 2 км замыг туулан 15:16 цагт очиход барилгын 2 метр орчим гүнтэй суурийн нүхэнд 50 см орчим гүн усанд нэр, нас тодорхойгүй эрэгтэй хүний цогцос байсныг 18 минут ажиллаж гарган тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст шилжүүлэн өгсөн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР