ДАШТ: ОУХМ Ө.Батзул шагналт тавдугаар байрт шалгарав

243970146_4760842047273911_8450480249551302332_n.jpg

  ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир техник спорт хорооны тамирчин, ОУХМ Ө.Батзул Норвеги улсын Осло хотноо энэ сарын 02-08-ны өдрүүдэд болсон “Осло-2021” ДАШТ-ийн 97 кг-ийн жинд шагналт тавдугаар байрт шалгарлаа.

Тэрээр Азийн АШТ-ийн мөнгөн медальт, Дмитрий Коркин, Буриадын Ерөнхийлөгчийн цом, Тахтийн цом, “Pune Mayor’s Cup”, Дмитрий Миндиашвили, “Mongolia Open” олон улсын тэмцээний алт, мөнгө, хүрэл медальт тамирчин юм гэж ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир техник спорт хорооноос мэдээллээ.

scroll to top