Онцгой байдлын газар, Байгаль орчин аялал жуулчлалын газар, Сум дундын ойн анги хамтран Ойн санг гэрээгээр эзэмшиж байгаа нөхөрлөлүүдэд сургалт хийж, бэлтгэл бэлэн байдлыг шалгалаа.
Тус сургалтаар ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, мод үржүүлгийн аж ахуй, ойн түймрийн экологи эдийн засгийн үнэлгээ, ойн нөөц ашигласны төлбөрийн хэмжээ, ойжуулалт, ойн нөхөн сэргээлтийн арга хэлбэрүүд зэрэг сэдвүүдээр мэдээ, мэдээлэл, зөвлөмжийг өгсөн юм.
Орхон аймгийн хэмжээнд 11 нөхөрлөл байдгаас 10-н нөхөрлөл нь Жаргалант суманд ажиллаж байна. Анхны ойн нөхөрлөл 2008 онд 4 айл, 16 хүнтэй байгуулагдаж байсан юм. Ойн нөхөрлөл нь байгаль орчноо хамгаалах, ээлжээр эргүүлээр явж хулгайн мод бэлтгэхтэй тэмцэх, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, ойн санг нэмэгдүүлэхэд онцгой үүрэгтэй ажиллаж байна гэж Орхон аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.