Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Дархан-Уул, Төв, Увс, Хөвсгөл аймгийн нутгаар цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн өмнөд хэсгээр багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос 6-11 м/с, нутгийн зарим газраар 14-16 м/с хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндий, Орхон-Сэлэнгийн сав газраар 2 градус хүйтнээс 3 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 8-13 градус, бусад нутгаар 4-9 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ, ялимгүй хур тунадас орно. Салхи баруун хойноос 5-10 м/с, 0-2 градус дулаан байна.

Төлөв байдал: 15-ны өдөр төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар ялимгүй цас орно. Салхи 15, 16, 17-ны өдөр говь, тал, хээрийн нутгаар 13-15 м/с хүрч ширүүснэ. Нутгийн зүүн хагаст хүйтэрч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 14-19 градус хүйтэн, өдөртөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан байна.

2. Гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Увс аймгийн Улаангом сумын 2 дугаар багт өвс шатаж байна гэсэн дуудлагыг 10.13-ны өдрийн 13:05 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 41 дүгээр ангийн алба хаагчид 3 км замыг туулан 13:09 цагт очиход иргэн Л-ийн 1 тн орчим өвс шатаж байсныг 14 минут ажиллаж унтраасан.

Төв аймгийн Зуунмод сумын Энхтайван багийн задгайд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 10.13-ны өдрийн 14:45 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 24 дүгээр ангийн алба хаагчид 3 км замыг туулан 14:49 цагт очиход иргэн Ц-гийн 2х3 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг 11 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянгол дүүргийн 22 дугаар хороонд гал гарч байна гэсэн дуудлагыг 10.13-ны өдрийн 15:30 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 4 км замыг туулан 15:37 цагт очиход иргэн Т-гийн 2 өрөө байрны 2х3 метрийн хэмжээтэй өрөөнд эд зүйлс шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан. /Утаажилтын бүсээс 1 том хүн, 8 хүүхдийг аюулгүй газарт гаргасан/

Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Дархан-Уул багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.13-ны өдрийн 17:04 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Тосонцэнгэл сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 39 дүгээр ангийн алба хаагчид 0.5 км замыг туулан 17:05 цагт очиход иргэн Ц-гийн 3х5 метрийн хэмжээтэй байшингийн гадна талын хананы хэсэг шатаж байсныг 8 минут ажиллаж унтраасан.

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат багт гэр шатаж байна гэсэн дуудлагыг 10.13-ны өдрийн 18:02 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 59 дүгээр ангийн алба хаагчид 2 км замыг туулан 18:05 цагт очиход иргэн Ө-гийн 5 ханатай гэр шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороонд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 10.13-ны өдрийн 18:17 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 3.5 км замыг туулан 18:22 цагт очиход иргэн Э-гийн 1х2 метрийн хэмжээтэй амбаар, 2 метрийн урттай хашаа тус тус шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 7 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.13-ны өдрийн 19:13 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн алба хаагчид 6 км замыг туулан 19:22 цагт очиход иргэн М-ийн 6х10 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

3. Ой, хээрийн түймэр:

Дорнод аймгийн Чойбалсан сумын Хөхнуур багийн Шороот-Уул гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 50 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 90 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 10.13-ны өдрийн 11:45 цагт хүлээн авсан. Тус сум дахь Хилийн 0132 дугаар ангийн 7, 8, 9 дүгээр заставын алба хаагчид, орон нутгийн иргэд ажиллаж, мөн өдрийн 16:40 цагт унтрааж, 8 дугаар заставын харуулын даргад хүлээлгэн өгсөн.  /Түймэрт урьдчилсан байдлаар 152 га талбай шатсан/

 4. Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Усны осол: Булган аймгийн Орхон сумын Халиун багийн “Уушгийн гарам” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 92 км, сумын төвөөс зүүн зүгт 114 км/-т 08.31-ний өдөр “Орхон” голын усанд суусан автомашинаа ган татлагаар холбох, голын уснаас татан гаргах гэж ус руу орсон 1 хүн живсэн тухай дуудлагыг 09.02-ны өдрийн 20:25 цагт хүлээн авч эрэн хайх ажиллагааг 09.02-ны өдрөөс 09.07-ны өдөр, 09.16-ны өдрөөс 09.23-ны өдрийг хүртэл тус тус зохион байгуулж үр дүнд хүрээгүй тул зогсоосон байсан. 10.12-ны өдөр ар гэрийнхэнээс нь дахин хүсэлт өгсний дагуу иргэн Л /44 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Орхон аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 81 дүгээр ангийн алба хаагчид, ар гэрийнхэн мөн өдрийн 11:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн. 10.13-ны өдрийн байдлаар тус сумын Халиун багийн Уушгийн гарам гэдэг газраас Элст нуга гэдэг газар хүртэл 8 км-т завиар болон голын эрэг дагуу явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 19:20 цагт түр зогсоож, 10.14-ний өдрийн 07:00 цагт эхлүүлсэн.

Төв аймгийн Заамар Төмөртэйн 2 дугаар багийн “Доргол” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 266 км-т, сумын төвөөс баруун зүгт 40 км-т/ 5 иргэн (“Шижир алт” ХХК-ийн ажилтнууд) загасчилж яваад “Прадо-150” загварын суудлын автомашинаар “Туул” голыг гатлах явцад автомашин нь голын усанд сууж, 2 хүн осолдсон тухай дуудлагыг аймгийн Цагдаагийн газраас 10.05-ны өдрийн 22:21 цагт хүлээн авсан. 10.13-ны өдрийн байдлаар нийслэлийн Сүхбаатар дүүргийн харьяат иргэн О /53 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, “Шижир Алт” ХХК-ийн ажилтнууд, ар гэрийнхэн тус сумын Хайлааст багийн “Модон гүүр” гэдэг газраас Тосон багийн “Мон полиметын дүүжин гүүр” гэдэг газар хүртэл 50 км-т завиар урсаж, голын эрэг дагуу явганаар болон автомашинтайгаар  зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 20:15 цагт түр зогсоож, 10.14-ний өдрийн 07:30 цагт эхлүүлсэн. Онцгой байдлын ерөнхий газрын даргын шийдвэрээр Үндэсний аврах бригадын алба хаагчид хүч нэмэгдүүлэн ажиллахаар 10.14-ний өдрийн 07:00 цагт хөдөлгөөн үйлдсэн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top