Айл өрхүүдэд галын аюулаас урьдчилан сэргийлэх хяналт шалгалт явуулж, зөвлөмж өгөв

25-3.jpg

Хүйтний улирал эхэлж байгаатай холбогдуулан болзошгүй гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор “Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээ”-г Сүхбаатар, Мандал, Сайхан, Баянгол, Хүдэр сумдад зохион байгуулж байна.

Нэгдсэн арга хэмжээний хүрээнд тус сумдын айл өрхүүдээр орж, цахилгааны утас, цахилгаан дамжуулах шугамын аюулгүй байдалд хяналт шалгалт хийж, иргэдэд галын аюулгүй байдлыг хангах, гал түймрээс урьдчилан сэргийлэх талаар зөвлөмж өгөв.

Шалгалтаар нийт 40 цэгт зөрчил илрүүллээ. Айлуудын цахилгааны кабель шугамууд олон залгаатай, зориулалтын бус утсаар татсан, газраар болон хашаа дамнаж татсан зэрэг нийтлэг зөрчлүүд илэрч байна гэж Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top