1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Баянхонгор аймагт ялимгүй цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Нутгийн баруун хагаст үүлэрхэг. Бусад нутгаар үүлшинэ. Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 9-14 градус, бусад нутгаар 4-9 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ, цас орохгүй. Салхи баруун өмнөөс 6-11 м/с, 7-9 градус дулаан байна.
Төлөв байдал: 10.02-ны өдөр Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар цас, 3-ны өдөр баруун аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр, 4-ний өдөр баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, 5-ны өдөр нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурна. Салхи 2-ны өдөр Монгол-Алтайн уулархаг нутгаар 13-15 м/с, 3-ны өдөр баруун аймгуудын нутгаар, 4-ний өдөр ихэнх нутгаар, 5-ны өдөр говь, тал, хээрийн нутгаар түр зуур 18-20 м/с хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Дархадын хотгор болон Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 13-18 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 11-16 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байна. 3-ны өдөр баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар эрс хүйтэрнэ.
2. Гал түймэр:
Объектын түймэр: Архангай аймаг, Чулуут сум. Хайрхан багийн “Нүд модны таг” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 173 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 50 км-т/ малчин С-ын гэр 10.29-ний өдрийн 15:00 цагийн орчим шатсан тухай мэдээллийг 10.31-ний өдрийн 18:04 цагт сумын цагдаагийн хэсгээс аймгийн аймгийн Онцгой байдлын газарт мэдэгдсэн.
Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг. 8 дугаар хороо, Дэнжийн 1 дүгээр гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагаар /10.31-ний өдрийн 10:44 цагт/ дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн алба хаагчид 4 км замыг туулан 10:50 цагт очиход иргэн А-ийн 5 ханатай гэр шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.
Орхон аймаг, Баян-Өндөр сум. Дэнж багийн Зүүн дэнж хэсгийн 3 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагаар /10.31-ний өдрийн 13:40 цагт/ аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 68 дугаар ангийн алба хаагчид 3.4 км замыг туулан 13:44 цагт очиход иргэн А-ийн 4х6 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 54 минут, иргэн Х-гийн 8×8 метрийн хэмжээтэй байшингийн 2×2 метрийн хэмжээтэй үүдний амбаар шатаж байсныг 35 минут ажиллаж тус тус унтраасан. Хүч нэмэгдүүлэн тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 81 дүгээр ангийн алба хаагчид очиж 35 минут ажилласан.
Дархан-Уул аймаг, Хонгор сум. 2 дугаар багийн “Зулзагын гол” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 30 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 50 км-т/ өвөлжөө, хураалгаатай өвс шатаж байна гэсэн дуудлагаар /10.31-ний өдрийн 15:16 цагт/ аймгийн Онцгой байдлын газар, Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн алба хаагчид 30 км замыг туулан 15:50 цагт очиход малчин Ё-ын 10х30 метрийн хэмжээтэй өвөлжөө, 46 тн өвс шатаж байсныг 8 цаг 10 минут ажиллаж унтраасан.
Хөвсгөл аймаг, Алаг-Эрдэнэ сум. Шувуут багийн “Хужиртын даваа” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 31 км-т, сумын төвөөс зүүн зүгт 30 км-т/ ачааны автомашин шатсан тухай мэдээллийг 10.31-ний өдрийн 17:09 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Баянзүрх сумаас Алаг-Эрдэнэ сумын чиглэлд оторлож явсан малчин Г-ын “Кантер” загварын ачааны автомашин болон ачиж явсан 6 ханатай гэр, тавилгын хамт шатсан тухай мэдээллийг аймгийн Онцгой байдлын газарт мэдэгдсэн.
Ховд аймаг, Манхан сум. Зэрэг багийн “Хар-Үзүүр” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 105 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 25 км-т/ ачааны автомашин шатсан тухай мэдээллийг 10.31-ний өдрийн 19:10 цагт хүлээн авсан.
Гал түймэрт Улаанбаатар хотоос Баян-Өлгий аймгийн Сагсай сумын чиглэлд зорчиж явсан “Донг фенг” загварын ачааны автомашин шатсан. Тухайн газарт Ховд аймгийн Онцгой байдлын газрын Манхан сум дахь Эрэн хайх аврах бүлгийн 1 алба хаагч очиж, нөхцөл байдалтай нь танилцсан.
Улаанбаатар хот, Багахангай дүүрэг. 2 дугаар хороо, “Хангай” зөрлөг Байшин шатаж байна гэсэн дуудлагаар /10.31-ний өдрийн 19:23 цагт/ дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 80 дугаар ангийн алба хаагчид 17 км замыг туулан 19:41 цагт очиход УБТЗ-ын ажилчдын 9х25 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 2 цаг ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг. 40 дүгээр хороо, Баянхошууны 3 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагаар /10.31-ний өдрийн 23:13 цагт/ дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид 5.5 км замыг туулан 23:21 цагт очиход иргэн А-гийн 5×7 метрийн хэмжээтэй байшингийн үүдний амбаарын дээврийн хэсэг шатаж байсныг унтраасан.
Булган аймаг, Булган сум. Булган багийн Буриадын гудамжны задгайд байшин шатаж байна гэсэн дуудлагаар /11.01-ний өдрийн 00:38 цагт/ тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 20 дугаар ангийн алба хаагчид 10 км замыг туулан 00:44 цагт очиход иргэн Б-ы 3.5х5 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 12 минут ажиллаж унтраасан.
Өвөрхангай аймаг, Арвайхээр. Ноён багийн 52 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагаар /11.01-ний өдрийн 01:21 цагт/ аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан 01:24 цагт хүрэлцэн очиход иргэн Ц-ийн 5 ханатай гэр шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг. 26 дугаар хороо Мандал-Овоогийн 30 дугаар гудамжинд байшингийн дээврээс утаа гарч байна гэсэн дуудлагаар /11.01-ний өдрийн 05:05 цагт/ дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 4 км замыг туулан 05:13 цагт очиход иргэн Х-гийн 10×10 метр хэмжээтэй 2 давхар байшингийн 1 дүгээр давхарын таазны хэсэг шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг. 12 дугаар хороо, Биокомбинатын дулааны үйлдвэрт гал гарч байна гэсэн дуудлагаар /11.01-ний өдрийн 05:25 цагт/ дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 65 дугаар ангийн алба хаагчид 15 км замыг туулан 05:40 цагт очиход тус үйлдвэрийн уурын зуухны байрны хананы хэсэг шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.
Ой, хээрийн түймэр: Сэлэнгэ аймаг, Хушаат сум. Мөнхтолгой багийн “Тарвагатай” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 147 км-т, сумын төвөөс хойд зүгт 30 км-т, Сайхан сумаас баруун хойд зүгт 89 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 10.31-ний өдрийн 13:50 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Сайхан сум дахь Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн алба хаагчид түймрийн голомт руу очих явцад тус сумын Байгаль орчны улсын хяналтын байцаагч утсаар холбогдож, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд мөн өдрийн 17:13 цагт түймрийг унтраасан тухай мэдэгдсэн тул бүлгийг буцаасан. /Түймэрт урьдчилсан байдлаар 20 га орчим талбай шатсан/
Хэнтий аймаг, Норовлин сум. Ангир багийн “Цогтын хоолой” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 158 км-т, сумын төвөөс баруун зүгт 42 км-т хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 10.31-ний өдрийн 13:00 цагт хүлээн авсан.
Тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, орон нутгийн иргэд ажиллаж, мөн өдрийн 15:00 цагт унтраасан. /Түймэрт урьдчилсан байдлаар 300 га орчим талбай шатсан/
Дорнод аймаг, Халхгол сум. Ялалт багийн “Бугатай” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 310 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 60 км-т хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 10.31-ний өдрийн 14:04 цагт хүлээн авсан.
Орон нутгийн иргэд мөн өдрийн 14:46 цагт унтраасан. /Түймэрт урьдчилсан байдлаар 5 га орчим талбай шатсан/
Хэнтий аймаг, Баян-Адарга сум. Адарга багийн “Барууны-Адаг” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 167 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 7 км-т хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 10.31-ний өдрийн 14:55 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Баян-Адарга сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид ажиллаж, мөн өдрийн 17:55 цагт унтрааж, тус сумын Засаг даргын орлогчид хүлээлгэн өгсөн. /Түймэрт урьдчилсан байдлаар 10 га орчим талбай шатсан/
Сэлэнгэ аймаг, Баянгол сум. Хараа багийн “Доргонтын бригад” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 127 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 27 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 14:38 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Баянгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн алба хаагчид, орон нутгийн иргэд мөн өдрийн 16:25 цагт унтраасан. /Түймэрт урьдчилсан байдлаар 2 га орчим талбай шатсан/
3. Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:
Усны осол: Төв аймаг, Заамар сум. Төмстий багийн “Доргонот” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 266 км-т, сумын төвөөс баруун зүгт 40 км-т/ “Шижир-Алт” ХХК-ийн 5 ажилтан загасчилж яваад “Прадо-150” загварын суудлын автомашинаар “Туул” голыг гатлах явцад автомашин нь голын усанд сууж, 2 хүн осолдсон тухай дуудлагыг аймгийн Цагдаагийн газраас 10.05-ны өдрийн 22:21 цагт хүлээн авсан.
10.31-ний өдрийн байдлаар нийслэлийн Сүхбаатар дүүргийн харьяат иргэн О/53 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Үндэсний аврах бригадын алба хаагчид, эрэлч нохойтой, ар гэрийнхний хамт 2 бүлэгт хуваагдаж, 1 дүгээр бүлэг Төмстий багийн “Доргонот” гэдэг газраас “Туулын гүүр” гэдэг газар хүртэл 35 км-т завиар урсаж, эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 18:00 цагт түр зогсоосон. 11.01-ний өдрийн 08:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.
Хэнтий аймаг, Баянмөнх сум. Баянбулаг багийн “Эрэгмэг”гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 140 км-т, сумын төвөөс урд зүгт 40 км-т, Бор-Өндөр сумаас зүүн хойд зүгт 50 км-т/ “Хөтөл-Ус” нууранд 2 зорчигчтой суудлын автомашин суусан, жолооч нь эсэн мэнд гарч, зорчигч нь автомашин дотроо үлдсэн тухай дуудлагыг 10.28-ны өдрийн 05:53 цагт хүлээн авсан.
10.31-ний өдрийн байдлаар тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Бор-Өндөр сум дахь Гал түймэр унтраах, аврах 49 дүгээр анги, Цагдаагийн хэлтсийн алба хаагчид, Баянмөнх сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд иргэн Б/40 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг 2 бүлэгт хуваагдан зохион байгууллаа. 1 дүгээр бүлэг “Хөтөл-Ус” нуурын усанд завиар урсаж, 2 дугаар бүлэг “Хөтөл-Ус” нуурын эрэг дагуу болон болон нуураас зүүн зүгт “Эргэнэг хайрхан”, “Язаар-Уул” гэдэг газар хүртэл 20 км-т явганаар болон автомашинтайгаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 19:00 цагт түр зогсоосон. Мөн “Хөтөл-Ус” нуурын усны түвшинг багасгах зорилгоор экскаватороор нуурын хойд эргийг сэтэлж усыг урсгах ажлыг зохион байгуулснаар усны түвшин 20 см-ээр багассан. 11.01-ний өдрийн 07:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн. /”Хөтөл-Ус” нуурын урт 500 м, өргөн 300 м, гүн 2 м орчим хэмжээтэй байна/
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР