Коронавирусийн халдвараас шалтгаалсан нас баралт Европоос бусад бүх тивд буурч байна

uvakiq_covid19_europe_x974.jpg

Өнгөрсөн долоо хоногт дэлхийн бүс нутгуудаас зөвхөн Европд коронавирусийн халдвараас шалтгаалсан нас баралт 10 хувиар өссөнийг Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ) өчигдөр мэдээлжээ.

Дурдсан хугацаанд зөвхөн нас баралт биш, мөн халдварын тохиолдол Европ тивд 7 хувиар өссөн нь бусад бүс нутгуудтай харьцуулахад хамгийн өндөр өсөлт болсон байна.

Сүүлийн зургаан долоо хоног дараалан тус тивд халдварын тохиолдол өссөн юм.

Дэлхий даяар өнгөрсөн долоо хоногт халдварын 3.1 сая тохиолдол шинээр нэмэгдсэн нь өмнөх долоо хоногоосоо 1 хувиар өссөн үзүүлэлт болжээ.

Үүний гуравны нэг орчим нь буюу 1.9 сая тохиолдол Европд тивд бүртгэгдсэн байна.

Хамгийн олон халдварын шинэ тохиолдол нэмэгдсэн орнуудыг АНУ, ОХУ, Их Британи, Турк, Герман тэргүүлжээ.

Өнгөрсөн долоо хоногт дэлхий даяар Covid-19 өвчний нас баралт 4 хувиар буурсан байна. Дээр дурдсанчлан Европоос бусад бүх тивд нас баралт буурчээ.

Европ тив дахин дэлхийн цар тахлын гол төв болоход ойрхон байгааг ДЭМБ-ын Европыг хариуцсан захирал, доктор Ханс Клюге өнгөрсөн долоо хоногт анхааруулж байв.

Хэрвээ вирусийн тархалтыг зогсоох нэмэлт арга хэмжээ авахгүй бол ирэх оны хоёрдугаар сарыг хүртэл 500,000 хүн нэмж нас барахаар байгааг тэр хэлсэн юм.

Эх сурвалж: Associated Press

scroll to top