НОБГ-ын Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсээс “Дэлхийн зөн монгол “ОУБ Хүүхдийн төлөөх орон нутаг төсөл, дүүргийн Улаан загалмайн хороотой хамтран “Бэлэн бай” модуль сургалтаар сургагч багшаар бэлтгэх сургалтыг энэ сарын 17-18-ны өдрүүдэд зохион байгууллаа.
Сургалтад дүүргийн 5, 13, 22 дугаар хорооны сайн дурын ажилтнууд, хэсгийн ахлагч нар, тухайн хороонд үйл ажиллагаа явуулдаг 5 сургуулийн төлөөллүүдийг хамруулан, олон нийтэд гамшгийн эрсдэлийг бууруулах мэдлэг чадварыг олголоо.
Сургагч багш нараар дамжуулан дээрх хороодын 1000 өрхөд гамшгийн эрсдэлийг бууруулах мэдлэг чадвар олгох сургалт, нөлөөллийн ажлуудыг зохион байгуулна гэж НОБГ-ын Баянзүрх дүүргийн онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.