1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байсан.
Өнөөдөр: Нутгийн баруун хагаст үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас 5-10 м/с, зарим газраар 12-14 м/с хүрч, явган шуурга шуурна. Дархадын хотгор, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 7-12 градус, Эг, Үүр, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 4-9 градус хүйтэн, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун хэсгээр 0-5 градус дулаан, бусад нутгаар 2 градус дулаанаас 3 градус хүйтэн байна.
Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас 5-10 м/с. 4-6 градус хүйтэн байна.
Төлөв байдал: 24-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар, 25-нд Халх голын сав газраар ялимгүй цас, 26-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 27-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 26-нд Алтайн салбар уулсаар, 27-нд зарим газраар 14-16 м/с хүрч ширүүснэ. Өдөртөө хүйтний эрч суларч Монгол-Алтайн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 23-28 градус, өдөртөө 11-16 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 4-9 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан байна.
2. Гал түймэр:
– Хувийн өмчид гарсан: Булган аймгийн Рашаант сумын Хар чулуут багийн “Найрамдал” хорооллын 227 дугаар байр дэлгүүр шатаж байна гэсэн мэдээллийг 11.22-ны өдрийн 08:57 цагт хүлээн авсан.Тус сумын Засаг даргын орлогчоор ахлуулсан алба хаагчдыг очиход иргэн О-ын 20х8 метрийн хэмжээтэй барааны дэлгүүрийн дээвэр шатаж байсныг 02:24 цаг ажиллан 10:54 цагт гал түймрийг бүрэн унтраасан.
Нийслэлийн Баянгол дүүргийн 16 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 08:28 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 4 км замыг туулан 08:34 цагт очиход иргэн У-ийн 6×4 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 20 минут ажиллан унтраасан.
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Өвөр Гүнтийн зуслангийн задгайд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 08:46 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн алба хаагчид 7 км замыг туулан 08:53 цагт очиход иргэн Ц-ийн 7×3 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 40 минут ажиллан унтраасан.
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Их Наранд дэлгүүр шатаж байна гэсэн дуудлагыг 11:47 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 4 км замыг туулан 11:52 цагт очиход иргэн Т-ын 10×7 метрийн хэмжээтэй Булганхангай хүнсний дэлгүүрийн хана шатаж байсныг 5 минут ажиллан унтраасан.
Дархан-Уул аймгийн Дархан сумын 1 дүгээр баг, 114 дүгээр гудамжинд ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 11.22-ны өдрийн 12:23 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 54 дүгээр ангийн алба хаагчид 2 км замыг туулан 12:26 цагт очиход иргэн Б-ын “Норд-Бенз” загварын ачааны автомашины бүхээг шатаж байсныг 20 минут ажиллан унтраасан.
Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар баг, 3 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 11.22-ны өдрийн 14:57 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 17 дугаар ангийн алба хаагчид 1.5 км замыг туулан 15:01 цагт очиход иргэн А-ийн 5 ханатай гэр шатаж байсныг 25 минут ажиллан унтраасан.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 2 дугаар байрны 2 дугаар орц айл шатаж байна гэсэн дуудлагыг 17:32 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан 17:38 цагт очиход иргэн Т-ын 1 өрөө байранд эд хогшил шатаж байсныг 25 минут ажиллан унтраасан. Утаажилтын бүсээс 11 иргэнийг гаргасан.
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Нарангийн голд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02:39 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 5.5 км замыг туулан 02:49 цагт очиход иргэн М-ын 10×8 метрийн хэмжээтэй хоёр давхар байшингийн дээвэр шатаж байсныг 10 минут ажиллан унтраасан.
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаад байшин шатаж байна гэсэн дуудлагыг 04:01 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан 04:05 цагт очиход иргэн А-ын 18×9 метрийн хэмжээтэй хоёр давхар байшингийн дээвэр шатаж байсныг 30 минут ажиллан унтраасан.
Хэнтий аймгийн Баян-Адарга сумын Дуурлиг 4 дүгээр баг “Эрчим” хорооллын 11 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.22-ны өдрийн 20:05 цагт хүлээн авсан. Тус сумын Эрэн хайх, Аврах салбарын алба хаагчид сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, орон нутгийн иргэд 1.3 км замыг туулан 20:06 цагт очиж, иргэн О-ын 8×13 метрийн хэмжээтэй монсардтай 1 давхар байшинд гарсан гал түймрийг унтраахаар ажиллаж байна.
Нийслэлийн Баянгол дүүргийн 21 дүгээр хороо, Горькид байшин шатаж байна гэсэн дуудлагыг 21:49 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 5 км замыг туулан 21:57 цагт очиход иргэн Ү-ийн 9×6 метрийн хэмжээтэй 2 давхар байшингийн дээвэр шатаж байсныг 25 минут ажиллан унтраасан.
3.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:
Бусад төрлийн осол /аюул/: Ховд аймгийн Дарви сумын Мөрөн багийн “Мөрөнгийн-Ам” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 210 км, сумын төвөөс урд зүгт 55 км /-т “Аксио Королла” загварын суудлын автомашин Мөрөнгийн голын мөс цөмөрч орсон тухай дуудлагыг 11.23-ны өдрийн 00:24 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Зэрэг сум дахь Гал түймэр унтраах, аврах 70 дугаар ангийн алба хаагчид 35 км замыг туулан 01:09 цагт очиход тус аймгийн “Алтай” сумаас Орхон аймгийн чиглэлд зорчин явсан иргэн Г-ын “Аксио Королла” загварын суудлын автомашин Мөрөнгийн гол цөмөрч суусан байсныг 32 минут ажиллан татан гаргасан.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР