Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Ховд аймагт цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

   Өнөөдөр: Говийн аймгуудын нутгаар багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас 5-10 м/с, нутгийн зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор болон Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Эг, Үүр, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 7-12 градус, Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 3-8 градус хүйтэн, Их нууруудын хотгор болон Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун хэсгээр 1-6 градус дулаан, бусад нутгаар 3 градус хүйтнээс 2 градус дулаан байна.

   Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй, цас орохгүй, салхи баруунаас 5-10 м/с, 4-6 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 26-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 27-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр, 28-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 26-нд Алтайн салбар уулсаар, 27, 28-нд нутгийн зарим газраар 14-16 м/с хүрч ширүүснэ. Өдөртөө хүйтний эрч суларч Монгол-Алтайн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 20-25 градус, өдөртөө 6-11 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 2-7 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан байна. 27-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч чангарна.

2. Гал түймэр:

– ААН, байгууллагын өмчид гарсан: Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны 4 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.23-ны өдрийн 13:35 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 2 км зам туулан 13:38 цагт очиход “Эрүүл мэндийн сан” төрийн бус байгууллагын 3х4 метрийн хэмжээтэй өрөө шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан. Уг гал түймэрт иргэн А /42 настай, эрэгтэй/ хоёр гарын алга, иргэн О/36 настай, эмэгтэй/ хоёр гарын тохой, шууны хэсгээр тус тус түлэгдсэн байсныг НЯТТТ-д шилжүүлэн өгсөн.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны “Задгай”-д хог шатаж байна гэсэн дуудлагыг 11.23-ны өдрийн 20:43 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 2 км зам туулан 20:47 цагт очиход “Тусгаар тогтнолын ордон”-ы зоорийн давхарт үйл ажиллагаа явуулдаг “Оргил” худалдааны төвийн хог шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны “Задгай”-д байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.23-ны өдрийн 23:43 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид 7.5 км зам туулан 23:54 цагт очиход “Голдан бридж” ХХК-ийн 5х6 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.   

– Хувийн өмчид гарсан: Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянбулаг багийн 3 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 11.23-ны өдрийн 11:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 81 дүгээр ангийн алба хаагчид 2.5 км зам туулан 11:44 цагт очиход иргэн Ц-ийн 5 ханатай гэр шатаж байсныг 38 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны 88 дугаар гудамжинд ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 11.23-ны өдрийн 13:41 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн алба хаагчид 11 км зам туулан 13:55 цагт очиход иргэн А-ын “Шанхи SH-3255” загварын ачааны автомашины бүхээг, 1 тн өвс шатаж байсныг 1 цаг 5 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны 5 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.23-ны өдрийн 18:50 цагт хүлээн авсан.  Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид 4 км зам туулан 18:56 цагт очиход иргэн Б-ийн 2х3 метрийн хэмжээтэй амбаарын дээврийн хэсэг шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан. 

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны “Задгай”-д гэр шатаж байна гэсэн дуудлагыг 11.23-ны өдрийн 19:58 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 5 км зам туулан 20:08 цагт очиход цоожтой байсан 5 ханатай гэр шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан. 

Ховд аймгийн Жаргалант сумын Рашаант багийн 7 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 11.23-ны өдрийн 22:07 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 48 дугаар ангийн алба хаагчид 1 км зам туулан 22:09 цагт очиход иргэн Т-ын 8 ханатай гэр шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.

Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багийн 3 дугаар гудамжинд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 11.24-ний өдрийн 02:29 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн алба хаагчид 5 км зам туулан 02:35 цагт очиход иргэн Ч-ийн 2х3 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.  

3.Геологийн гаралтай аюулт үзэгдэл:

Газар хөдлөлт: Увс аймгийн Түргэн сумын Баянхайрхан багийн “Түргэн”-ий гол гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 38 км-т, Ө-45°57’00.0”, У-91°11’24.0”/ 11.23-ны өдрийн 11:54 цагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт босон тухай мэдээллийг 12:00 цагт ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн.Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлсэн.

4.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Автозамын тээврийн осол: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны “Задгай”-д суудлын автомашин автозамын хажуугийн сурталчилгааны самбарын төмөр тулгуур багана мөргөж 1 хүн автомашины төмөр эд ангид хавчуулагдан гэмтсэн тухай дуудлагыг 11.23-ны өдрийн 11:22 цагт хүлээн авсан.  Нийслэлийн Аврах анги 105-ын алба хаагчид 12.5 км зам туулан 11:36 цагт очиход иргэн Б /26 настай, эрэгтэй/ “Ванетте” загварын автомашин жолоодож яваад төмөр тулгуур мөргөж автомашины бүхээгт хавчуулагдан гэмтсэн байсныг эсэн мэнд гаргаж ГССҮТ-д хүргэж өгсөн. 

Төөрсөн, сураггүй болсон: Увс аймгийн Бөхмөрөн сумын Гурван жигэртэй багийн “Хөх сайр” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 45 км-т/ Баян-Өлгий аймгийн Өлгий сумаас Увс аймгийн Улаангом сумын чиглэлд автомашинтай зорчиж явсан 1 хүн сураггүй болсон тухай дуудлагыг 11.23-ны өдрийн 23:30 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газар, Увс аймгийн Бөхмөрөн сум дахь Цагдаагийн хэсгийн алба хаагчид, ар гэрийнхэн Баян-Өлгий аймгийн Өлгий сумын харьяат иргэн Р /33 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 02:00 цагт Увс аймгийн Бөхмөрөн сумын Гурван жигэртэй багийн “Хөх сайр” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 45 км-т/-аас автомашиныг нь олсон. Эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.  

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top