1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байсан.
Өнөөдөр: Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй. Бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор болон Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 7-12 градус, Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Орхон, Хараа, Ерөө, Туул, голын хөндийгөөр 2-7 градус хүйтэн, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун хэсгээр 3-8 градус дулаан, бусад нутгаар 3 градус хүйтнээс 2 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 22-24 градус, бусад хэсгээр 13-15 градус, өдөртөө 2-4 градус хүйтэн байна.
Төлөв байдал: 26-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 27-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр, 28-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 29-нд төв, зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 26-нд Алтайн уулархаг нутгаар, 27,28-нд нутгийн зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Өдөртөө хүйтний эрч суларч Монгол-Алтайн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 20-25 градус, өдөртөө 6-11 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 1-6 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан байна. 27-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч чангарна.
2. Гал түймэр:
– ААН, байгууллагын өмчид гарсан: Нийслэлийн Налайх дүүргийн 6 дугаар хороо, “Мonday Tour” амралтын газарт гэр шатаж байна гэсэн дуудлагыг 11.24-ний өдрийн 22:56 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид 25 км замыг туулан 23:25 цагт очиход тус амралтын газарт 5 ханатай гэр шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.
– Хувийн өмчид гарсан: Дорнод аймгийн Хэрлэн сумын (Сүмбэр) 2 дугаар багийн Тээвэрчид хорооллын 11 дүгээр гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 11.24-ний өдрийн 15:59 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн алба хаагчид 4 км замыг туулан 16:04 цагт очиход Э-ийн 4 ханатай гэр шатаж байсныг 11 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 5 дугаар гудамжинд байшингийн дээврээс гал гарч байна гэсэн дуудлагыг 11.24-ний өдрийн 18:09 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 2 км замыг туулан 18:13 цагт очиход иргэн Б-ийн 20х18 метрийн хэмжээтэй 2 давхар байшингийн гал тогооны өрөө, эд зүйлс шатаж байсныг 35 минут ажиллаж унтраасан.
Булган аймгийн Булган сумын Жаргалант багийн 5Б хэсгийн 5 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.24-ний өдрийн 22:25 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 20 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан 22:28 цагт очиход иргэн Б-ын 9х5 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 41 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Хустайн 1 дүгээр гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 11.25-ны өдрийн 00:05 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид 7 км замыг туулан 00:14 цагт очиход иргэн С-ын 5 ханатай гэр шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн10 дугаар хороо, Оёдолын 3 дугаар гудамжны задгайд автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 11.25-ны өдрийн 03:04 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийналба хаагчид 4.5 км замыг туулан 03:15 цагт очиход иргэн А-ын Тоёота Марк-2” загварын автомашин шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан. Тус гал түймэрт дээр хаяг, нэр тодорхойгүй иргэн /20 орчим настай, эрэгтэй/ өртөж нас барсан байсныг тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн.
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 8 дүгээр хороо, Баянцагааны 9 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.25-ны өдрийн 05:46 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид 2 км замыг туулан 05:51 цагт очиход иргэн М-ын 8х7 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 28 минут ажиллаж унтраасан.
3.Геологийн гаралтай аюулт үзэгдэл:
Говь-Алтай аймгийн Бугат сумын Ферм багийн “Өлзийтийн-Ам” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 300 км, сумын төвөөс баруун урд зүгт 61 км-т, Ө-45°06’00.0”, У-93°55’48.0”/ 11.24-ний өдрийн 08:39 цагт 4 магнитудын хүчтэй газар хөдлөлт босон тухай мэдээллийг 08:46 цагт ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл бага зэрэг мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлсэн.
4.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:
Төөрсөн, сураггүй болсон: Увс аймгийн Бөхмөрөн сумын Гурван жигэртэй багийн “Хөх сайр” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 45 км-т/ Баян-Өлгий аймгийн Өлгий сумаас Увс аймгийн Улаангом сумын чиглэлд автомашинтай зорчиж явсан 1 хүн сураггүй болсон тухай дуудлагыг 11.23-ны өдрийн 23:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газар, Увс аймгийн Бөхмөрөн сум дахь Цагдаагийн хэсгийн алба хаагчид, ар гэрийнхэн Баян-Өлгий аймгийн Өлгий сумын харьяат иргэн Р /33 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 02:00 цагт Увс аймгийн Бөхмөрөн сумын Гурван жигэртэй багийн “Хөх сайр” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 45 км-т/-аас автомашиныг нь олсон. 11.24-ний өдрийн 12:25 цагт тухайн иргэнийг Увс аймгийн Бөхмөрөн сумын Гурван жигэртэй багийн “Хөх сайр” гэдэг газар Мөнхжин гэдэг айлд хоносон байхыг олсон тухай мэдэгдсэн тул эрэн хайх ажиллагааг зогсоосон.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо “Цагаан даваа”-ны хогийн цэгийн орчим Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны иргэн Б /52 настай, эрэгтэй/ 09.17-ны өдөр сураггүй болсон эрэн хайх ажиллагаанд дэмжлэг хэрэгтэй байна гэсэн хүсэлтийг 11.24-ний өдрийн 10:13 цагт хүлээн авсан. Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар анги, Гал түймэр унтраах, аврах 35 дугаар анги, нийслэлийн Аврах анги-105, Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн алба хаагчид, ар гэрийнхэн 11.24-ний өдрийн 10:40 цагаас эрэн хайх ажиллагааг зохион байгуулж “Цагаан даваа”-ны хогийн / 47°57’32.40”N 106°59’26.09”E/ цэгээс эхэлж Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо “Ээж хайрхан”, Батлан хамгаалах яамны хээрийн сургалтын төв, “Тоосгоны үйлдвэр”, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо “Алтан-Өлгий”-н оршуулга гэдэг газар хүртэл явганаар 11 км-т зохион байгуулж үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 17:28 цагт түр зогсоосон.
Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Манхан багийн Учиг хорооллын 1004 тоот /аймгийн төвөөс хойд зүгт 65 км, сумын төвд/-оос Төмөрбулаг сумын харьяат иргэн Э /19 настай, эрэгтэй/ 11.18-ны өдрийн 11:00 цагийн үед гэрлүүгээ мотоциклтой яваад сураггүй болсон тухай дуудлагыг 11.24-ний өдрийн 11:55 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газар, сумын Цагдаагийн хэсгийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн иргэн Э/19 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг 3 бүлэгт хуваагдан зохион байгуулж 1 дүгээр бүлэг сумын төвөөс эхлэн хойд зүгт 2 дугаар багийн “Цагаан-Үзүүр” гэдэг газар хүртэл 5 км-т явганаар, сумын төвөөс Эгийн голоор “Өлхөний-Ам” гэдэг газар хүртэл 6 км завиар урсаж, 2 дугаар бүлэг сумын төвөөс зүүн хойд зүгт 4 дүгээр багийн “Хавиргын даваа” гэдэг газар хүртэл 2 км-т, 3 дугаар бүлэг сумын төвд 5 км-ын тойрогт явганаар болон автомашинтайгаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 18:30 цагт түр зогсоосон. 11.25-ны өдрийн 09:00 цагт дахин эхлүүлнэ.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР